Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Төгсцогт 11 дэх удаагийн ялалтаа байгуулав

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг

IBO Холбооны хөнгөн жингийн аваргын бүсийн төлөөх тоглолт маш ширүүн өрнөж 12 раундын дараа МУГТ Н.Төгсцогт шүүгчдийн оноогоор ялалт байгууллаа. 

Ингэснээр Төгсцогт IBO холбооны 57.2 кг жингийн дэлхийн аварга цолыг эзэмшиж, цааш WBC холбооны дэлхийн аварга цол, бүсийн төлөө тулалдах эрхтэй болоод байна.

МУГТ Н.Төгсцогт Доминиканы боскчин Клаудио Марреротой 12 үе тулалдаж, тоглолтын турш довтолж, оновчтой цохилтуудыг хийгээд байсан юм.

Ийнхүү KING TUG Н.Төгсцогт 11 дэх удаагийн ялалтаа байгуулж, дэлхийн аваргын төлөө​ тулалдах эрхтэй боллоо.