Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр СОНДГОЙ тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 1 сарын 27
iKon.MN
 

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаас тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргасан билээ. 

Тодруулбал, нэгдүгээр сарын 27 буюу өнөөдөр СОНДГОЙ тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно

Үүнд: 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл орно. 

Дээрх дугаарын хязгаарлалт нь 10:00-20:00 цагийн хооронд үйлчилнэ.

 

Мөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 26, 27, хоёрдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд "Дэнжийн 1000” авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд далангаас зүүн тийш Чингэлтэйн өргөн чөлөөтэй нийлэх уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөний баруунаас зүүн чиглэлд 08:00-17.00 цагийн хооронд тус тус нэг чигийн хөдөлгөөнд оруулах арга хэмжээг авч байна.