Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улс анх удаа дэлхийн номер нэг теннисчинтэй боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Японы тамирчин Наоми Осака өчигдөр буюу Бямба гарагт “Australia Open” тэмцээнд түрүүлж, газрын теннисний эмэгтэй тамирчдын дэлхийн чансааг тэргүүллээ. Тэр Румыны Симона Халепаас дэлхийн номер нэг эмэгтэй теннисчний титмийг булааж байгаа юм.

Одоо 21 настай Осака 2010 оноос хойш төрсөн хамгийн залуу шилдэг теннисчин болж байна. Мөн дэлхийн чансааг тэргүүлсэн Японы төдийгүй Ази тивийн анхны теннисчин болжээ.

Өчигдөр тэр Уимблдоны хоёр удаагийн аварга, Чехийн Петра Квитоваг 7-6, 5-7, 6-4 харьцаагаар ялсан юм.

 

Өнгөрсөн оны есдүгээр сард Осака “US Open” тэмцээнд Серена Уилльямсыг ялж түрүүлж байв. Тиймээс тэр Гранд Сламын хоёр том тэмцээнд дараалан түрүүлээд байгаа нь энэ юм.

Наоми Осака нь япон эх, гайти эцэгтэй. Японд төрсөн тэрээр гурван настайдаа Нью Йорк руу нүүж, одоо Флоридад амьдардаг. АНУ, Японы давхар иргэншилтэй хүн юм.

 

Эх сурвалж: Quartz