2019/04/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,635.94₮
B30
УЛААНБААТАР
18°
|
-1°
B30
УЛААНБААТАР
12°
|
B30
УЛААНБААТАР
10°
|
-2°
04:00
S31
-1°
05:00
S31
-1°
06:00
S32
07:00
S32
08:00
S32
09:00
S30
10:00
S30
11:00
S30
12°
12:00
S30
14°
13:00
S30
14°
14:00
S30
16°
15:00
S30
18°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/26 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан ЖДҮХС-тай холбогдсон нь үнэн үү?

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 1 сарын 26
iKon.MN

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гийн асуудалтай холбогдсон гишүүдийн жагсаалт УИХ-ын гишүүн Ж.Батзандангаар үргэлжилж байгаа гэх мэдээлэл нийгмийн сүлжээгээр цацагдаад байгаа.

Тодруулбал, ЖДҮХС-гаас зээл авсан компанийн данснаас УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн эхнэрийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлсэн гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ.  

Энэ талаар Ж.Батзандан гишүүн өчигдөр тайлбар хийлээ.

Тэрбээр “Ж.Батзандан гишүүн их хэмжээний мөнгө хувьдаа авсан гээд эхэллээ. Энэ бол хонгилынхны хийдэг арга мэх юм. Батзандангийн эхнэрийн дансанд мөнгө орсон гээд л зарлаад байна. Би эхнэртэйгээ 20-иод жил амьдарч байна. Миний эхнэр хулгай луйвар, худал хэлэх хүн биш. Миний эхнэр хүн дарамталж, шантаажилж мөнгө авах хүн биш. 500 сая төгрөгийн зээл авсан хүн нь Батзанданд 50 хувийг нь авлигад өгчихсөн юм гэнэ. Монголын бизнес эрхлэгчид 500 сая төгрөгийн зээл авчихаад тэрнийхээ 50 хувийг зуучлалын хөлсөнд өгсөн гэж бичээд байгаа. 

Хардаж сэрдэж байгаа бол шалгах хэрэгтэй. Бүх баримт нотолгоог гаргаж өгье. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа гэж худал үнэн яриад байгаа. Хэрэв мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа юм бол бүх материал нууцын зэрэглэлтэй байх ёстой.

Гэтэл фэйсбүүк, твиттерээр худал үнэн нь мэдэгдэхгүй юм явуулаад хүн гүтгээд байж болохгүй. Энэ бол хонгил ажиллуулдаг генералуудын хийдэг ажил. Хөөгдөөд ирсэн генерал нэг иймэрхүү юм хийгээд сууж байгаа гэсэн мэдээлэл авсан” гэлээ.

Гэрэл зургийг Mpa.mn

Харин Ж.Батзандангийн эхнэрийн дансанд мөнгө орсон эсэх асуудлаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, Эрхэлсэн комисар Э.ИдэрцогЖДҮХС-гаас зээл авсан ААН, иргэн болгоныг гэмт хэрэг үйлдсэн мэтээр ойлгож болохгүй. Ямар нэгэн гишүүний эхнэр бизнес эрхэлдэг. Төсөл хөтөлбөр шаардлагыг нь хангаад, авсан зээл нь зориулалтын дагуу зарцуулагдаж байгаа бол зээл авсан ААН, иргэнийг буруутай гэж үзэж болохгүй.

Хамгийн гол нь нийт олгогдсон зээл дээр албан тушаалтнууд нөлөөлж, давуу байдал өөртөө болон хамаарал бүхий этгээддээ олгосон байна уу үгүй юу гэдгийг бид нарийвчлан шалгаж байга​а” гэсэн юм. 

 

x