Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Путины лимузиныг хэрхэн бүтээснээ ОХУ-ын засгийн газар үзүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн онд эх орны үйлдвэрийн Аурус нэртэй лимузин автомашинтай болоод байгаа.

Өмнө нь Германы Мерседес хийцийн төмөр хүлэгтэй байсан Путин өнгөрсөн оны тавдугаар сард ерөнхийлөгчийн тангараг өргөхдөө Аурусаар анх зорчиж байв.

Тус улсын ерөнхий сайд Дмитрий Медведев саяхан мөн автомашинаа Аурусаар сольсон тухай мэдээлээд байна. Алтны химийн нэр томъёо “Au” дээр Оросын “Rus”-ийг залгаж бүтээсэн нэртэй энэ машины энгийн седан болон SUV загваруудыг удахгүй үйлдвэрлэх мэдээтэй байгаа.

Хоёр хоногийн өмнө ОХУ-ын Худалдаа, Үйлдвэрийн Яам Аурусыг 2013 оноос эхлэн хэрхэн зохион бүтээсэн бүх үйл явцыг харуулсан видеог олон нийтэд хүргэжээ.

Эх сурвалж: Russia Today