Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Хууль зүй, дотоод хэргийн салбарын үйлдвэрийн газруудын бүтээгдэхүүний үзэсгэлэн

Г.Номин, iKon.mn
2019 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Хууль зүй, дотоод хэргийн салбарын улсын төсөвт, төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудаас бүтээгдэхүүн танилцуулах үзэсгэлэн худалдааг МҮХАҮТ-д зохион байгуулж байна.

Үзэсгэлэнгийн үеэр барилгын материал, тавилга, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, гутал, хувцас, гар урлалын бүтээгдэхүүнийг танилцуулж байгаа бөгөөд иргэд шууд худалдан авах болон захиалга өгөх боломжтой юм.

Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг үзэсгэлэнгийн үеэр,

  • Улсын төсвийн хөрөнгөөр 2018 онд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчилж, үйлдвэрлэсэн шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи
  • Төрөөс иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг чирэгдэлгүй болгох, цахимжуулах ажлын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн салбарт нэвтрүүлсэн шинэ үйлчилгээг агентлаг, байгууллагууд чиглэл чиглэлээрээ танилцуулж байгаа юм.

Мөн энэ үеэр ХЗДХЯ-ны харьяа агентлаг байгууллагууд тодорхой чиглэлээр иргэд олон нийтэд үйлчилгээ үзүүлж байна. Тодруулбал, Улсын бүртгэлийн байгууллагаас цахим системээс 23 төрлийн лавлагаа иргэдэд олгох, 25, 45 насны иргэдийн иргэний үнэмлэхний хугацааны сунгалт хийх, хаяж үрэгдүүлсэн иргэний үнэмлэхний захиалгыг хүлээн авах, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгээс ясны сийрэгжилт, биеийн найрлагын оношилгоо, эхо үзлэг хийх, Хууль зүйн туслалцааны төв үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх гэх мэт үйлчилгээ үзүүлж байгаа юм.

ФОТО

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг