2019/09/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,669.57₮
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
19:00
S29
16°
20:00
S26
13°
21:00
S26
11°
22:00
S26
10°
23:00
S26
00:00
S26
01:00
S26
02:00
S26
03:00
S29
04:00
S29
05:00
S31
06:00
S31
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/25 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Эргэлзээ төрүүлсэн хэргүүдийг дахин нягталж, үндэслэлтэй мэдээллийг олон нийтэд хүргэж ажилла"

С.Бадрал, iKon.mn
2019 оны 1 сарын 25
iKon.MN

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цагдаагийн Ерөнхий газрын дарга С.Баатаржав, Мөрдөн байцаах албаны дарга Д.Отгонжаргал нарт дараах үүргийг өглөө.

Энэ үеэр Ерөнхий сайд "Сүүлийн үед цаг бусаар амиа алдсан иргэдийн ар гэрийнхнээс болон олон нийтийн зүгээс хууль хяналтын байгууллагын мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд эргэлзэж, улмаар тэдгээрт итгэл алдрах байдал цөөнгүй ажиглагдах боллоо. Өмнө нь ч ийм асуудал нийгмийн бухимдлыг төрүүлж байсныг бид мэднэ.

Монгол Улсын Ерөнхий сайдын нэр дээр ийм асуудлуудыг тусгайлан анхаарч, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж, туслахыг иргэд хүсэж байна.

 

Иймд Монгол Улсын иргэн амь насаа алдсан тохиолдол бүрийг нухацтай шалгаж, үнэн зөвийг тогтоож, шуурхай шийдвэрлэж, шалгах шаардлагатай. Нөгөө талаас иргэний хардах эрхийг хүндэтгэж, эргэлзээг нь тайлж, хуулийн хүрээнд олон нийтэд болон ар гэрийнхэнд нь үнэн зөвөөр мэдээлэх ёстой.

Та бүхнийг хуулийн дагуу шуурхай ажиллаж, олон нийтийн эргэлзээ төрүүлсэн хэргүүдийг дахин нягталж, хэргийн бодит үнэнийг тогтоож, үндэслэлтэй мэдээллийг олон нийтэд хүргэж ажиллахыг үүрэг болгож байна.

Хууль хүчний байгууллага зөвхөн хуулийн хүрээнд үнэнч, шударгаар ажиллах ёстойг дахин анхааруулья.

 

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

x