Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Оюун-Эрдэнэ гишүүний гаргасан горимын саналыг хүлээж авах боломжгүй гэв

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

11:18 2019/01/25

Ашигт малтмалын тухай хуулийг өнөөдрийн хэлэлцэх асуудлаас хасах гишүүдийн горимын саналаар санал хураалт явуулж, хуралдаанд оролцож буй гишүүдийн олонх дэмжсэн тул хэлэлцэх асуудлын жагсаалтаас хаслаа.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

11:13 2019/01/25

УИХ-ын дарга М.Энхболд: Ерөнхийлөгчөөс УИХ-ын чуулганы хуралдааныг үргэлжлүүлэх буюу ээлжит бус чуулганыг зарлан үргэлжлүүлэн хуралдах санал ирүүлсэн. Энэ боломжтой. Ерөнхийлөгчийн саналыг би хоёр бүлгийн даргад хүргүүлээд байгаа. 

Саяхан бас цэрэг амь насаа алдсан хэрэг гарсан байна. Хэргийн талаар хуулийн хүрээнд мэдээллийг Хууль зүйн байнгын хороон дээр сонсох шаардлагатай байна. 

Бусад гишүүдийн ярьж буй асуудлаар, цаг гаруй өмнө УИХ-ын даргыг чөлөөлөхтэй холбоотой тогтоол өргөн барьсныг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлээд байгаа. Хуулийг батлахын өмнө ТББХ-ны хуралдааны үеэр хэлэлцэж аль болох нааш нь татах асуудлыг ярьж, зөвшилцсөн. Өнөөдрийн хүчин төгөлдөр Дэгийн тухай хуулийн дагуу хуулийн хамгийн наад талын бололцоотой өдөр бол Мягмар гараг. Тиймээс Мягмар гарагийн 9.00 цагт ТББХ-оор оруулаад, 10.00 цагаас УИХ-аар уг асуудлыг хэлэлцэх боломжтой. 

Та бүхэн зөв ойлгоорой. Надад хуулийн дагуу УИХ-ын даргын ажлаас чөлөөлөгдөхөд татгалзаад байх зүйл байхгүй. Надад нэг, хоёр хоногийн наана цаана хамаагүй.

Ирэх долоо хоногт шинэ даргыг томилоод явах боломж байгаа гэв. Ингээд Л.Оюун-Эрдэнэ гишүүний гаргасан горимын саналыг хүлээн авах боломжгүй гэдгийг хэлэв.

10:51 2019/01/25

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 64 хувийн ирцтэй эхэллээ.

Чуулганы эхэнд УИХ-ын дарга хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулан гишүүдийн зүгээс үүнтэй холбогдуулан саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "М.Энхболд даргатай хариуцлага тооцох асуудал явсаар байна. 40 хоногийн хугацаанд чуулган завсарласан.

Нэн яаралтай дэгээр хэлэлцэх асуудлыг УИХ-ын дарга зөвлөлөө хуралдуулж, өмнө нь гаргасан хэлэлцэх асуудлын жагсаалтад өөрчлөлт оруулж шийдэх хуулиар хүлээсэн үүрэгтэй. Тиймээс УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх горимын санал гаргаж байна" гэлээ.

Л.Болд гишүүн мөн Л.Оюун-Эрдэнийн горимын саналыг дэмжиж байгаагаа хэлээд "Хоёр долоо хоног жагсаж, суулт хийж байгаа иргэд хүнд байна. Тэр иргэдийн тэмцлийг зөв тийш залж, нийгмээ өөрчилж, Монголд тулгамдаад байгаа асуудлаа шийдмээр байна. Өлсгөлөн зарлана гэсэн 300 хүн байна. Өдөр бүр бидэнд шаардлага тавьж байна" гэв.