Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Майкрософтын хайлтын үйлчилгээ Хятадад дахин ажиллаж эхэлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагт Хятадын хэрэглэгчид Майкрософтын Bing хайлтын системд хандах боломжгүй болсон талаар олон эх сурвалжууд мэдээлж байсан юм.

Тэгвэл Пүрэв гарагийн үдээс хойш үйлчилгээний хандалт нь буцан сэргэсэн тухай Майкрософт компанийн төлөөлөгч мэдэгджээ.

Чухам яагаад түр хугацаанд Bing үйлчилгээнд хандаж болохгүй болсон талаар Хятадын интернэтийн зохицуулагч байгууллага тайлбар өгөөгүй байна.

Хятад улсын “Great Firewall” гэгддэг төрийн хяналтын систем нь өрнөдийн олон интернэт үйлчилгээг хориглож байдаг. Үүнд Фэйсбүүк, Твиттер зэрэг сошиал сүлжээнүүд багтдаг. Хамгийн сүүлд 2017 онд Фэйсбүүкийн эзэмшдэг WhatsApp мессэнжэр үйлчилгээг Хятадын интернэт сүлжээнд хориглож байв.

Дэлхийн хамгийн том хайлтын систем Google тус улсад 2010 оноос хойш ажиллахаа больсон бол Bing өнөөдрийг хүртэл Хятадад ажиллаж байгаа гадаадын хамгийн том хайлтын үйлчилгээ болоод байна.

 

Эх сурвалж: South China Morning Post