Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

“ТҮМЭН ШУВУУТ” компанийн хувьцаа хэр их ашиг өгөх бол?

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 1 сарын 24
Сурталчилгаа
Зураг зураг

Сүүлийн хэдэн өдөр “Түмэн шувуут Түмнийх боллоо” гэсэн мэдээлэл өөрийн эрхгүй анхаарлыг минь татсан учраас Түмэн шувуут компанийг үүсгэн байгуулагч Л.Эрхэмбаярын нүүр хуудсанд эхэлж зочилсон юм. Тэрбээр өөрийн нүүр хуудаснаа:

“Дэлхийн өндөгний холбооны мэдээлснээр европын орны 1 хүн дунджаар 260, Япон 320, Хятад 210, Орос 220 ширхэг өндөг хэрэглэж байна. Монгол хүн 2017 оны байдлаар 87 ширхэг өндөг хэрэглэсэн нь 2000 онтой харьцуулахад 4 дахин өссөн үзүүлэлт юм. Ойрын 5 жилийн хугацаанд Монгол хүний өндөгний хэрэглээ 2 дахин өсөх хандлагатай байна. 

Жич: Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд 1 сая төгрөгөөр манай хувьцааг авчээ. Танд баяр хүргэе. Учир нь таны 1 сая төгрөгийн хувьцаа 3-5 жилийн дараа 3-5 сая төгрөгт хүрнэ гэдэгт бид огтхон ч эргэлзэхгүй байна. Та банкинд хадгалуулсан бол энэ мөнгө 3 жилийн дараа 1.4 сая төгрөг л болно. Та бол тооцоотой хашир хүн” хэмээн бичжээ.

Үнэхээр ч хувьцаа худалдан авахыг хүсэж буй хүн бүр хэдий хугацааны дараа хэр их хэмжээний ашиг авах бол? гэж сонирхдог.

Тэгвэл ХАА-н салбарын анхны IPO-г гаргаж байгаа Түмэн Шувуут компанийн хувьд жил бүр татварын дараах цэвэр ашгийнхаа 30 хувийг хувьцаа эзэмшигчдэдээ ноогдол ашиг болгон тараана гэдгээ хэдийн зарлачихсан байгаа.

Тус компанийн ХАА-н салбарын эрдэмтдийн олон жилийн судалгааны үр дүнд боловсруулсан таван төсөл хэрэгжсэнээр эхний жилдээ 5 тэрбум орчим, 2022 онд бүрэн хүчин чадлаараа ажилласнаар 10 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашиг өгнө гэсэн тооцоо бий.   

Түмэн шувуут компани IPO-оор 10 тэрбум төгрөг босгох гэж байна. Энэ мөнгөөр жил тутам тогтмол өсөлт үзүүлж ирсэн Өндөглөгч тахианы аж ахуй болон Агро Фийд тэжээлийн үйлдвэр, Увс аймгийн Баруунтуруун суман дахь усалгаатай газар тариалангийнхаа үйл ажиллагааг олон улсын стандарт, технологийн шийдлийн шинэчлэлд нийцүүлэн өргөжүүлэх гэж байна.

Мөн сангасны органик бордооны үйлдвэр, мах бэлтгэж экспортлох аж ахуйг шинээр байгуулах нь ээ.  

ХАА-н салбар нь уул уурхай, хөнгөн үйлдвэрлэлийн салбар шиг улс төр, эрх мэдэлтнүүдээс хамааралгүйгээр оршин тогтнож чаддаг.

Учир нь хүн төрөлхтөн байгаа цагт идэж, ууж, өмсөж зүүх хэрэгцээ үеийн үед тасрахгүй учраас ХАА-н цогц шийдлийг агуулсан дээрх 5 төсөл хэрэгжсэнээр, нэг ширхэг нь 200 төгрөгөөр үнэлэгдсэн Түмэн Шувуут компанийн хувьцааны үнэ цэн ирээдүйд улам өснө гэсэн таамаглалыг хөрөнгийн зах зээлийн шинжээчид ч хийгээд байна.

Тэгэхээр Түмэн Шувуутын хувьцаа авахаар төлөвлөж, шийдвэрээ гаргах гэж байгаа хүмүүс урт хугацаанд бол жил бүр ноогдол ашиг авах хэлбэрээр, эсвэл хувьцааны ханшийн зөрүүнээс өндөр ашиг авах боломжтой гэсэн дүр зураг харагдаж байгаа юм.   

Ер нь хувьцааг нь худалдан авахаасаа өмнө тухайн компанийнхаа санхүүгийн тайлан, удирдлагын баг, бодлого, алсын хараа зэргийг нь сайтар судлах учиртай байдаг. 

Өөрөөр хэлбэл, олон жилийн туршлагатай, үйл ажиллагаагаа өргөжүүлж, санхүүгийн хувьд тогтмол өсөлт үзүүлж ирсэн компани бол “Бид чадна” гэдэг компаниудаас найдвартай гэсэн үг.

Учир нь тэдэнд бүтээн босгосон баялаг, хуримтлуулсан туршлага, олон жилийн турш харилцагчдын өгсөн  итгэлийг дааж ирсэн түүх бий.

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.