Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Олны анхааралд байгаа хүний амь нас хохирсон хэргүүдийн талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас мэдээлэл хийнэ

Г.Номин, iKon.mn
2019 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед олны анхаарал татаж, олон нийтийн сүлжээгээр хэлэлцүүлэг өрнүүлээд буй, хүний амь нас хохирсон хэргүүдийн талаар маргааш ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас албан ёсоор мэдээлэл хийнэ хэмээн эх сурвалж хэллээ.

Тодруулбал, 2018 оны аравдугаар сард гарсан загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнийн хэргийн талаар ар гэрийнхэн нь гадны нөлөөтэй, хүн амины хэрэг хэмээн мэдээлэл тарааж байгаа ч цагдаагийн байгууллагын зүгээс зарим хэвлэлд "Ч.Чамин-Эрдэнэ гадны нөлөөгүй нас барсан болох нь бүрэн тогтоогдсон" хэмээн тодруулга мэдээлэл өгчээ.

Мөн энэ сарын 22-нд Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид 19 настай цэрэг амиа алдсан хэргийн талаар мэдээлэл өгөх юм байна.