2019/11/13
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,703.07₮
B30
УЛААНБААТАР
-7°
|
-17°
B30
УЛААНБААТАР
-5°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-12°
01:00
S29
-18°
02:00
S29
-15°
03:00
S29
-14°
04:00
S29
-13°
05:00
S26
-13°
06:00
S26
-12°
07:00
S26
-12°
08:00
S26
-12°
09:00
S26
-11°
10:00
S26
-9°
11:00
S26
-7°
12:00
S26
-7°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/24 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гайхамшигт үнэр дэлхийг өөрчилсөөр

WWW.CARDOCTOR.MN
2019 оны 1 сарын 24
Cardoctor

НАСАН ТУРШИЙН ХАНЬ

Хүн төрсөн даруйдаа үнэрийн ертөнцтэй золгодог билээ. Нутгийн үнэр, ээжийн минь үнэр шингэсэн дээл, сүүний үнэртэй нялхас гэж ярих бүрт бидний ой тоонд гүн бат мөрөө үлдээсэн дурсамж сэргэдэг. Үнэр гэдэг ийм л хүчтэй.

 

Өнөөдөр дэлхий дахинаа ароматерапи буюу анхилуун үнэрээр эмчлэх арга идэвхтэй хөгжиж байна.

Хүдрийн заар, эвкалипт (агь таана) болон нимбэгний эфирийн тосны үнэр мэдрэлийн системийг сэргээж, ядаргаа тайлах, ажлын чадвар дээшлүүлдэг тул оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүст нэн тустай гэдгийг эрдэмтэд баталжээ.

Хожим розмарин навч, сарнайн үнэр ой тогтоолтыг сайжруулахаас гадна жүрж, зандан мод, лаванда цэцэг, балжингарав (ромашка), нимбэгний адилаар стресс хурдан тайлах үйлчилгээтэй гэдэг нь клиник туршилтаар батлагджээ.

Мөн зарим судалгаагаар кофены үнэр тоо бодох үед сайн нөлөө үзүүлдгийг тогтоосон байна.

Энэ мэт нээлтийг япончууд маш өргөн ашиглаж эхлэлээ.

Тухайлбал, зарим компани ажилчдынхаа алжаалыг тайлах, ажлын бүтээмжийг нь дээшлүүлэх зорилгоор албан тасалгааны агааржуулалтын системээр анхилуун үнэр цацах болжээ.

Ялангуяа программистуудын ажлын өрөөнд нимбэгний үнэр ханхлуулахад алдаа гаргах байдал 54% буурсан гэнэ шүү.

 

Үнэртнээр дамжуулан бүхэл бүтэн улс орны соёлыг таних боломжтой. Тухайлбал, буддын шашинтай орны хүмүүс арцны үнэрт дассан байдаг бол европчууд ладан буюу гүгэлийн үнэрээ илүүд үзнэ. Энд Орост тохиолдсон нэгэн сонирхолтой жишээг дурдъя.

1980-аад оны сүүлчээр тус улсад өөрчлөн байгуулалт, ил тод байдал ид өрнөж байхад дэлгүүрийн лангуун дээр Johnson & Johnson, Procter & Gamble зэрэг өрнөдийн компанийн цэвэрлэгээний бодис өргөн нэвтэрч эхэлсэн.

Гэтэл борлуулалт нь эхэндээ ер гавьсангүй. Үүнтэй холбоотойгоор үйлдвэрлэгч нар орос хэрэглэгчийн зан төлөвийн судалгаа явуулж, анкет бөглүүлсэн боловч шалтгаан нь тодрохгүй байв.

 

Тэгж байгаад тун санамсаргүй байдлаар олжээ. Тэгтэл оросуудын ой тоонд цэвэрлэгээний бодисоос заавал хлорамин (манайхны хэлдгээр хлор) үнэртэж байх ёстой гэсэн үзэл бат суусан байсан нь тодорхой болов.

Орос эзэгтэй нарын дунд алим, нимбэг, шилмүүс гэх зэрэг анхилуун үнэртэй бодис аливаа зүйлийг цэвэрлэж ариутгах чадваргүй гэсэн бодол давамгай байсан аж.

Ингээд үйлдвэрлэгч нар зөвхөн оросын хэрэглэгчдэд зориулан хлорамины үнэр нэмснээр борлуулалтын хэмжээ нь 5-7 дахин өсч, хожим хэрэглээ нь тогтсон хойно нөгөө бодиснууддаа аажмаар элдэв чамин үнэр нэмсэн гэдэг.

 

ХАМГИЙН ЧАМИН ХУВЦСАНД ЯДАЖ НЭГ ДУСАЛ СҮРЧИГ ЗАЙЛШГҮЙ ТҮРХЭЖ БАЙ - ЗАГВАР ЗОХИОН БҮТЭЭГЧ ИВ СЕН ЛОРАН 

Үнэртэй усны найрлаганд ордог эфирийн тосыг ноот гэх бөгөөд ууршилтын зэргээр нь дээд (эхний), дунд (үндсэн эсвэл зүрхэн) болон суурь (эцсийн) гэж гурав хуваана.

Дээд ноотонд хурдан ууршдаг (нимбэг мэтийн), дунд ноотонд арай удаан ууршдаг (жишээ нь сарнайн эссенц), суурь ноотонд мөд ууршдаггүй (тухайлбал, зандан модны) эфирийн тос хамаарна.

Сүрчигнээс дөнгөж шүршмэгц эхлээд дээд, дараа нь дунд ноот түрүүлж ууршина.

Ууршихын хэрээр сүрчигний үнэр ч өөрчлөгдөнө. Тухайлбал, шилмүүс болон нимбэгний тосыг хольбол эхэн үедээ аль аль нь үнэртэх хэдий ч дөрвөн хоногийн дараа дээд ноот болох нимбэгний үнэр бага мэдрэгдэж эхэлнэ.

Гэсэн хэдий ч шилмүүсний тосыг бас нэг өөр үнэрээр баяжуулсан байх болно.

Ер нь нэг сүрчигний орцонд 300 хүртэл төрлийн бодис шингэх боломжтой. Орц олон байх тусам сүрчигний үнэ өндөр байна. Тухайлбал, алдарт Chanel 5 сүрчгэнд 80 төрлийн анхилуун үнэрт бодис ордог аж. 

 

Тэгвэл өөрт тохирсон сүрчгийг хэрхэн сонгох вэ? Сүрчиг сонгох нь амьдралын ханиа сонгохтой ижил гэж хэлж болно. Зарим сүрчиг зуурдын амраг шиг тэгэсхийгээд ор мөргүй алга болдог бол зарим нь насан туршид цуг байх болно.

“Амраг”-аа сонгоход хэцүү байгаа бол Roja Parfums компанийн эзэн, “Үнэртний профессор” гэж нэрлэгддэг Роже Давын дараах зөвлөгөөг хэрэгжүүлээд үзээрэй. 

  1. Цагаа зөв сонго. Үнэрийн хаантайгаа учрах “анхны болзоо”-гоо өглөөний цагаар тогтоо. Оройдоо хүмүүс алжааж, үнэрлэх мэдрэмж нь суларсан байдаг.
  2. Үнэртнийг сонсож сур. Сүрчгийг хэзээ ч шууд цацсан даруйдаа үнэртэж болохгүй. Тусгай цаасан туузан дээр түрхээд спирт нь ууршмагц буюу 5-10 минутын дараа үнэрлэж үзнэ.
  3. Өөрийгөө сонс. Бусдын зөвлөгөөг бус зөвхөн өөрийнхөө хүслийг дагаарай. Үнэртэй усанд нас, хүйс хамаагүй гэж хэлж болно. Тиймээс хүсвэл “эрэгтэй” сүрчиг сонгоход болохгүй зүйлгүй.
  4. Үнэрүүдийг харьцуулж үз. Сүрчиг худалдан авахдаа яарах хэрэггүй. Аливаа сүрчгийг бусад сүрчигний үнэртэй харьцуулж байж сонгоно. “Анхны хайр” эхний харцаар эхлэх нь ховор. Тиймээс хэд хэдэн сүрчигтэй туузнуудаа барин дэлгүүрээр нь эсвэл гадуур зугаалж байгаад ир. Энэ үйлдлээ 2 удаа давтвал бүр сайн. Эцсийн дүндээ олон туузнаас гарт үлдсэн ганц нь зүрхийг тань эзэмдсэн насан туршийн хань чинь байх болно. 
 

Ерөөс жирийн хүний хамар 4000, илүү мэдрэмтгий хүмүүс 10,000 төрлийн үнэр ялгах чадвартай ажээ.

Энэ үүднээс авч үзвэл “Сүрчиг: Алуурчны түүх”, “Үнэрч” зэрэг киноны гол баатруудынх шиг онцгой чадвар амьдрал дээр байхыг үгүйсгэх аргагүй.

Өнөөдрийн байдлаар химийн аргаар гаргаж авсан 500 мянган төрлийн үнэртэн, байгалийн гаралтай сая гаруй эфирийн тос бий.

Эдгээрээр ямар ч туршилтыг явуулж болно. Зарим үнэртэн таныг үнэтэй буйдан авахуулж, тансаг зэрэглэлийн ресторанд зоог барихад хүргэх бол зарим үнэртэн Ерөнхийлөгч ч болгож чадна гэнэ шүү.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x