Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

ЭХЭМҮТ-д хүчилтөрөгчийн аппарат хандивлав

Т.Саран, iKon.mn
2019 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн болж байгаатай холбогдуулан удирдах ажилтнуудын зүгээс нийгмийн сайн сайхны төлөө, хүүхэд багачуудын эрүүл мэндийг сахин хамгаалах  үйлсэд хувь нэмрээ оруулах зорилгоор “Сайн үйлсийн аян”-ыг зохион байгууллаа.

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвд 0-28  хоногтой хүүхдүүдэд нэн  шаардлагатай, 10 нэр төрлийн бүрэлдэхүүн хэсгүүдээс багтсан 7.5 сая төгрөгийн өртөгтэй хүчилтөрөгчийн аппаратыг хүлээлгэн өгсөн юм.

Энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан бусад төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудаа уриалж, жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар боллоо.

 

ЭХЭМҮТ-ийн дэд захирал Ц.АлтантуяаМанай эмнэлэгт жилдээ 0-28 хоногтой 2,500 орчим хүүхдүүд хэвтэн эмчлүүлдэг. Үүнээс 50 орчим хувь нь хугацаанаасаа өмнө эхээс мэндэлдэг учраас манай байгууллагад нэн шаардлагатай аппарат хэрэгсэл маань байсан. Төрийн байгууллагуудаас анх удаа удирдах ажилтнууд нь өөрсдөө санаачлан, мянга мянган хүүхдүүдийн эрүүл энхийн төлөө сайн үйлсийн аян зохион байгуулсанд маш их баярлалаа” хэмээн хэлэв.

 

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий газар