2020/08/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,847.99₮
B30
УЛААНБААТАР
26°
|
11°
B30
УЛААНБААТАР
23°
|
14°
B30
УЛААНБААТАР
21°
|
12°
01:00
S31
10°
02:00
S31
10°
03:00
S31
04:00
S31
05:00
S31
06:00
S32
07:00
S32
10°
08:00
S32
12°
09:00
S32
14°
10:00
S32
16°
11:00
S32
19°
12:00
S32
20°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/24 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Мандхай: "Насны хишиг"-ээ заавал өөрийн биеэр очиж авах шаардлагагүй

Г.Номин, iKon.mn
2019 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Мандхайгаас "Насны хишиг"-ийн олголттой холбоотой зарим зүйлийг тодрууллаа.

- Ахмадууд "Насны хишиг"-ээ заавал өөрийн биеэр очиж авах шаардлагатай юу?

- Нэрийн данс нээлгэж, карттайгаа холбосон тохиолдолд заавал өөрийн биеэр очиж "Насны хишиг"-ээ авах шаардлагагүй. Гэсэн ч ахмадууд нэрийн данс нээлгэх тал дээр төвөгшөөдөг юм шиг байна. "Насны хишиг" авах ахмадуудын 50 орчим хувь нь л нэрийн дансаа нээлгэсэн байгаа.

- Төрийн банк маш их дараалалтай байна. "Насны хишиг"-ийг хэдэн банкаар дамжуулан олгож байгаа вэ?

- Халамжийн мөнгийг Төрийн банк, ХААН банк, Капитал банкаар олгодог. Гэхдээ нийт халамжийн 80 орчим хувийг Төрийн банк олгож байгаа. Үүн дээр сар бүр олгогддог бусад төрлийн халамжтай "Насны хишиг"-ийн олголт давхацсан учраас дараалал маш ихээр үүсээд байна.

Энэ жилийн хувьд 130 мянга орчим ахмад настан "Насны хишиг" авч байгаа.

x