Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Солонгос Улсад сурч буй мэт мэдлэг, арга барилыг эзэмших том боломж

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 1 сарын 24
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол оюутан залуус жил ирэх тусам Солонгос Улсад сурах хүсэл зорилготой болж энэхүү зорилгодоо хүрэхийн тулд ТОПИК-ийн шалгалт явагдах бүрт 1000 гаруй оюутан өгч байгаа хэдий ч 100-ны 35-45% нь өөрийн хүссэн оноогоо авч чадахгүй байна. Үүний гол шалтгаан нь шалгалтын материалаа ойлгоогүй, мэдэхгүй үгнүүд байсан, хэрхэн хийхээ мэдэхгүйн улмаас цагтаа амжаагүй зэрэг шалтгаанууд байдаг. Тиймээс манай залууст дутагдаж байгаа гол зүйл нь ТОПИК-ийн шалгалт гэж ямар шалгалт бэ, ямар зарчмаар явагддаг бэ, хэрхэн үр дүнтэй бэлдэх бэ, хэрхэн өндөр оноо авах бэ зэргийг мэргэжлийн ур чадвартай багшаар заалгаж чадахгүй байгаад оршиж байна. Тиймээс энэ удаа Гадаад оюутан залууст 13 жил Солонгос хэлийг зааж байгаа туршлагатай багшийг Солонгосоос урин 14 хоногийн хугацаатай анхан шатны чанартай суурь мэдлэгээс өгсүүлээд бүх шатны вакуумжуулсан ТОПИК-ийн цогц сургалтыг явуулахаар бэлтгэж байна.

Чой И Юн багш нь Солонгос хэлний заах арга зүйн доктор зэрэгтэй. Одоо Күгжэ Их сургуулийн Солонгос хэлний тэнхимд багшилж байгаа бөгөөд Чой доктор нь БНСУ-ын Күгжэ, Бүчон, Инчон, Сүн Чон Хян зэрэг их сургуулиуд болон Сөүлийн Шинжон, Сонбүг хорооны иргэдийн төв түүнчлэн Самсунг инженер, Magna Mirrors Korea, IKEA, GSK компаниудын гадаад ажилчдад Солонгос хэлийг 13 жилийн турш зааж буй туршлагатай багш билээ. Тиймээс HiKorea сургалт зуучлалын төвийн хамт олон  Чой багштай хамтран Солонгос хэл сурах гэж байгаа болон сурч байгаа цаашлаад ТОПИК-ийн шалгалтад бэлдэж байгаа оюутан залуучууддаа чанартай суурь мэдлэгийг олгон ТОПИК-ийн хүссэн оноогоо авахад нь бэлтгэх гэж байна.

Энэхүү сургалтын давуу тал нь гадаад оюутнуудад хичээл заадаг ихэнх Солонгос багш нарын сайшаадаг Сөүлийн их сургуулийн ном болон ТОПИК-ийн хамгийн сайн гэгдэх номуудыг гарын авлагаараа ашиглах төдийгүй багш маань Солонгос хэлийг хэрхэн хялбар, үр дүнтэй сурах өөрийн аргуудаасаа Монгол сурагчидтайгаа хуваалцах болно. Та бүхэн энэхүү сургалтад хамрагдсанаар

  • ТОПИК-ийн шалгалт гэж ямар шалгалт бэ?
  • Хэрхэн бэлдэх бэ?
  • Хэрхэн цагаа хувиарлах бэ?
  • Хэрхэн амжилттай өгч, өндөр оноо авах вэ?

 гэх зэргийг сурч, эзэмшихээс гадна цаашид Солонгос Улсад суралцах сургалтын арга барилыг Монголдоо авах бүрэн боломжтой. Түүнчлэн энэхүү сургалтанд та хамрагдсанаар өөрийн үнэт цагаа хэмнэхээс гадна санхүүгийн хувьд хэмнэлттэйгээр Солонгост Улсад сурч буй мэт мэдлэг боловсролыг олж авч чадах болно.

“HiKorea Mongolia”төв нь 2017 оноос эхлэн оюутан, сурагчдыг БНСУ-ын их, дээд сургуульд зуучилж байна. БНСУ-ын Элчин сайдын яамнаас магадлан итгэмжлэгдсэн 86 их сургуулиас 43 шилдэг их сургуульд бакалавр, магистр, докторын зэргээр хүссэн мэргэжлээрээ 10-100% тэтгэлэгтэйгээр суралцах боломжийг олгож, сонирхсон мэдээллийг цаг тухайд нь өгч байна.

Та бүхэн 14 хоногийн эрчимжүүлсэн сургалтын тухай болон БНСУ-д суралцах талаар дэлгэрэнгүй мэдээллийг HIKorea Mongolia фэйсбүүк пэйж болон, http://www.hikorea.mn/topik2019   7766-5555 дугаараас лавлаарай.

Монголд урилгаар ирэх гэж буй багшийн зөвөлгөө

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.