Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Xiaomi эвхэгддэг дэлгэцтэй гар утасны санаагаа үзүүлэв

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Хятадын гар утас үйлдвэрлэгч Xiaomi компани эвхэгддэг дэлгэцтэй гар утасны санаагаа видео хэлбэрээр үзүүлжээ. Тус компанийг үүсгэн байгуулагчдын нэг, ерөнхийлөгч Лин Бин минут орчим урттай видео танилцуулгыг өчигдөр Вэйбо сүлжээнд нийтэлсэн байна.

Дэлгээстэй байхдаа таблет болдог уг төхөөрөмжийн хоёр захыг нугалж эвхэхэд ердийн ухаалаг гар утасны хэмжээтэй болж байгаа юм. Сүүлийн үед хэд хэдэн компани ийм гар утасны загвар, төсөөллөө танилцуулсан.

Гэхдээ Xiaomi-гийн санаа тэдгээрийн дотроос хамгийн “амьдралтай” харагдаж байгаа юм.

Лин Бин видео дээр үзүүлсэн төхөөрөмжийг зөвхөн зохион бүтээх шатандаа яваа туршилтын загвар гэж тайлбарлаад илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Одоогоор Өмнөд Солонгосын Самсунг, Хятадын Royole компаниуд эвхэгддэг дэлгэцтэй гар утасны загвараа үзүүлээд байгаа юм.

Huawei, Lenovo компаниуд мөн ийм бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байгаагаа мэдэгдсэн. Ирэх сарын сүүлээр Испаний Барселон хотод болох Mobile World Congress арга хэмжээний үеэр эвхэгддэг дэлгэцтэй гар утасны хэд хэдэн бодит загвар танилцуулагдах байх гэсэн хүлээлт үүсээд байна.

Эх сурвалж: The Verge