Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Гэртээ орох гэж явсан эмэгтэйг дээрэмдсэн этгээдийг нэг сар цагдан хорино

Г.Номин, iKon.mn
2019 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын 19-ний өдөр гэртээ орох гэж явсан эмэгтэйг орцонд нь зодож, дээрэмдсэн этгээдийг цагдаагийн байгууллагаас зургаан цагийн дотор илрүүлэн дайчлан баривчилсан.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус хэрэгт сэжиглэгдэж буй этгээд Б.Баярцогийг яллагдагчаар татан, шүүх хурал болтол дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэж үзсэн учраас нэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргажээ.

Түүнийг нэгдүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах Сити 18 дугаар байрны II орцонд Б.У-гийн эд хөрөнгийг хүч хэрэглэж, дээрэмдсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсан байна.

Хуулийн заалт:

17.2 дугаар зүйл.Дээрэмдэх

2.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Сэрэмжлүүлэх зорилгоор бичлэгийг оруулав:

https://www.facebook.com/policemng/videos/1969386649805052/