Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаад томилолттой яваа учир БСШУС-ын сайдыг огцруулах асуудлыг хойшлуулав

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газраас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмааг огцруулах саналаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-нд Ерөнхийлөгчид хүргүүлсэн билээ.

Түүнийг Засгийн газрыг огцруулахыг дэмжсэн, кабинетийн зарчмаар ажиллаагүй, Ерөнхий сайдын бодлогыг баримтлаагүй гэдэг үндэслэлээр огцруулах болсноо ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдэгдэж байсан. Энэ дагуу арванхоёрдугаар сарын 11-нд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хурлаар Ц.Цогзолмааг сайдын албан тушаалаас огцруулахыг дэмжсэн юм. 

Гэвч УИХ-ын чуулганы ирц бүрдэхгүй байсан учир сайдыг огцруулах асуудал албан ёсоор шийдэгдээгүй байгаа. 

Өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд БСШУС-ын сайдыг огцруулах болон ЗТХ-ийн сайдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэхээр оруулсан байсан.

Харин Ц.Цогзолмаа сайд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лондон хотноо жил бүр зохион байгуулагддаг дэлхийн Боловсролын сайд нарын чуулга уулзалтад оролцож байгаа. Тиймээс өөрийг нь байлцуулж огцруулах асуудлыг хэлэлцэх журамтай учир энэ асуудлыг хойшлуулсан байна.