2020/02/27
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,760.89₮
B30
УЛААНБААТАР
-7°
|
-15°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-19°
B30
УЛААНБААТАР
-7°
|
-16°
08:00
S30
-16°
09:00
S30
-14°
10:00
S32
-11°
11:00
S32
-9°
12:00
S32
-7°
13:00
S32
-6°
14:00
S32
-5°
15:00
S30
-6°
16:00
S30
-6°
17:00
S30
-7°
18:00
S30
-9°
19:00
S29
-12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/24 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХСҮТ-ийн эмч нар элэг шилжүүлэн суулгах ес дэх удаагийн хагалгааг амжилттай хийжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 1 сарын 24
iKon.MN

Хавдар Судлалын Үндэсний төвийн эмч нар элэг шилжүүлэн суулгах ес дэх удаагийн хагалгааг амжилттай хийсэн талаар ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл өөрийн фэйсбүүк хуудастаа мэдээлжээ.

Тэрбээр "Дөнгөж сая Ж.Чинбүрэн даргатай ХСҮТөвийн хамт олон маань элэг шилжүүлэн суулгах ес дэх мэс заслаа амжилттай хийж дуусжээ. Бас нэг хүнд амьдрал бэлэглэсэн алтан агшин. Манай мэс засалчдаас Эрхүүгийн Хавдрын төвийнхөн туршлага судлахаар мөн иржээ.

Баяр хүргэе Та бүхэндээ. Өвчтөн маань хурдан эдгэрэх болтугай. Сайхан мэдээ дуулгасан Ж.Чинбүрэн эмчдээ баярлалаа. Таатай мэдээг найзуудтайгаа хуваалцъя гэж бодлоо. Та бүхэн маань ч бас баярлана даа. Сайн үйлс дэлгэрэх болтугай" хэмээн бичээд доорх фото зургийг оруулсан байв.

 
Монгол Улсын хувьд 2011 оны есдүгээр сард хамгийн анх элэг шилжүүлэн суулгах мэс ажилбар хийж байсан бөгөөд 2018 оны тавдугаар сард Улсын Нэгдүгээр төв эмнэлэг 50 дахь хагалгаа амжилттай болсныг зарлаж байсан юм.

 

x