Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн нээлт болно

С.Бадрал, iKon.mn
2019 оны 1 сарын 24
iKon.MN

ХХААХҮЯ-нд

10:00 цагаас "Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье" аяны хоёрдугаар шатны нээлт болно.

Соёлын төв өргөөнд

10:00 цагаас Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын зөвлөгөөн болно.

Сонсголонгийн гүүрний зүүн хойд талд

12:00 цагт БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьсан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн нээлт болно.

Мөрдөн байцаах албаны байранд

12:00 цагт Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн болно.

Монголбанканд

14:00 цагт Монголбанкнаас сар тутамд зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн хурал болно.