Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

MERIT төсөл дрон зураглалыг байгаль орчинд хэрхэн үр өгөөжтэй ашиглах талаар танилцууллаа

ikon.mn
2019 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг

-Энэхүү бичлэг нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд технологийн дэвшил чухал болохыг харуулсан байна-

Монгол Улсад хэрэгжиж буй MERIT төсөл эрдэс баялгийн салбарт дрон ашиглан газрын зураг боловсруулах талаар танилцуулга бүхий богино хэмжээний бичлэг хийжээ

Канадын мэргэжлийн үйлчилгээний байгууллага болон Канадын дэлхийн их сургуулийн үйлчилгээний байгууллагуудын хамтран хэрэгжүүлдэг MERIT төслөөс явуулсан дрон зураглал боловсруулах болон түүнийг хэрхэн ашиглах талаарх сургалт нь орон нутгийн төрийн байгууллагуудад газар ашиглалтын байдал, нөхөн сэргээлтийн ажлын явц зэрэг тухайн салбарын үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг хянаж, үнэлэх явцыг хялбарчлах боломжийг олгосон байна.   

MERIT төслийн захирал Женнифер Адамс “Дрон зураглалын сургалт зэрэг дэвшилтэт технологийг ашиглах чиглэлээр бидний хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа нь эрдэс баялгийн салбараас хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийг ил тод болгож, хяналт шалгалтын үр дүнг нэмэгдүүлээд зогсохгүй орон нутгийн хүний нөөцийг давхар чадавхжуулдаг” гэдгийг онцлов. 

Дрон зураглал боловсруулах, ашиглах чадавхыг бий болгох ажлын хүрээнд MERIT төслийн Канад техникийн зөвлөхүүд Монгол Улсын байгалийн баялгийн хяналт, байгаль хамгаалал, газар ашиглалтын менежментийн чиг үүрэг бүхий орон нутгийн төрийн байгууллагын албан хаагчдад зориулан практикт суурилсан “Сургагч багш бэлтгэх сургалт”-ыг зохион байгуулсан байна. 

Сургалт нь дэд бүтэц хөгжүүлэх, байгаль хамгаалах ажлын талаар ард иргэдтэй нээлтэй харилцах, мөн орон нутгийн иргэдийн ойлголтыг сайжруулах болон оролцоог нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах юм. 

Цаашид бэлтгэгдсэн сургагч багш нар алслагдсан орон нутагт дээрх сургалтыг зохион байгуулж, улмаар сумын түвшнээс төрийн захиргааны төв байгууллагуудтай шууд мэдээлэл солилцох чадвар бүхий урт хугацааны тогтвортой мэргэжлийн бүрэлдэхүүнтэй болох ач холбогдолтой. 

Уг бичлэгт Монголын газар нутгийн байдал, нөхөн сэргээлтийн ажлын явц зэрэг дүр зургийг гайхамшигтайгаар харуулжээ. 

Үүнээс гадна, MERIT төслийн баг Монгол Улсад ирж ажилласан техникийн зөвлөхийн сэтгэгдэл болон эмэгтэй, эрэгтэй хүмүүс төслийн үйл ажиллагаанд тэгш оролцох, төслийн үр шимээс тэгш хүртэх боломжийг бүрдүүлэхийн тулд жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг бодлого төлөвлөлт, үйл ажиллагаанд тусгах чиглэлээр хийж буй ажлыг харуулсан хоёр төрлийн бичлэг хийсэн байна. 

MERIT төслийн тухай 

MERIT /Монгол Улс: Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах/ төсөл нь төрийн байгууллагуудын менежментийг сайжруулах замаар Монголын олборлох салбарын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд оруулж буй хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготой.

Тус төсөл нь Канадын мэргэжлийн үйлчилгээний байгууллага (КМҮБ) болон Канадын дэлхийн их сургуулийн үйлчилгээ (КДИСҮ) гэх Канадын хоёр төрийн бус байгууллагын консорциум юм. MERIT нь Канад Улсын Гадаад хэргийн яамны санхүүжилттэй долоон жил (2016-2023)-ийн хугацаанд хэрэгжих төсөл. 

Канадын мэргэжлийн үйлчилгээний байгууллага (КМҮБ)

Канадын мэргэжлийн үйлчилгээний байгууллага бол тогтвортой, оролцоог хангасан бизнесийг хөгжүүлэх, төрийн байгуулалтыг бэхжүүлэх замаар олон улсын эдийн засгийн хөгжлийг хурдасгах зорилго бүхий байгууллага. Уг байгууллага нь Канад төдийгүй дэлхий даяар өөрийн бизнесийг эхлүүлж, хөгжүүлж байгаа орон нутаг, түнш, засгийн газар, хүмүүст туслуулахын тулд мэргэжилтнүүдийг томилон ажиллуулдаг.

1967 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй ашгийн бус байгууллага болох КМҮБ-ын мэргэжилтнүүд нь эдийн засаг, нийгэмд өөрчлөлт шинэчлэлийг авчрахын тулд цаг зав, эрч хүчээ зориулдаг сайн дурын зөвлөхүүд байдаг бөгөөд жил бүр 500 гаран тооны томилолтын ажил гүйцэтгэдэг.

КМҮБ нь Канадын Гадаад хэргийн яам, Канадын уугуул иргэд, хойд нутгийн хэрэг эрхэлсэн яам, бусад хувийн хэвшлийн дэмжигчид /www.ceso-saco.com/ цахим хуудсанд дурдсан)-ийн үзүүлж буй санхүүгийн дэмжлэгт гүнээ талархаж буйгаа энэ дашрамд илэрхийлж байна. 

Канадын дэлхийн их сургуулийн үйлчилгээ (КДИСҮ)

Канадын дэлхийн их сургуулийн үйлчилгээ бол дэлхийн залуучуудад боловсрол эзэмших, хөдөлмөр эрхлэх, чадавхжуулах боломж олгоход чиглэсэн ашгийн бус байгууллага юм.