Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Зимбабве улс сошиал сүлжээгүй долоо хонож байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Улс оронд нь өрнөсөн бослого тэмцлийг дарахын тулд Зимбабве улсын эрх баригчид сошиал сүлжээг сүүлийн долоо хоногийн хугацаанд хаагаад байна.

Одоогоор Твиттер, Фэйсбүүк, WhatsApp зэрэг сошиал платформууд бүгд энэ улсын нутаг дэвсгэрт хориглогджээ.

Энэ сарын 14-ний өдрөөс бензин шатахууны үнийг хоёр гаруй дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасны улмаас иргэд гудамжинд гарч, засгийн газрын эсрэг тэмцэх болсон юм. 

Сүүлийн байдлаар босогчид, эрх баригчдын мөргөлдөөний улмаас 12 хүн амиа алдаж, 600 хүн баривчлагдаад байгаа гэнэ. Эхлээд эрх баригчид интернэт сүлжээг бүхэлд нь хаасан боловч удалгүй сошиал сүлжээнүүдээс бусдыг нь хэсэгчилж нээжээ.

Интернэт, сошиал сүлжээг хаах болсноо Зимбабвегийн засгийн газар босогчдыг зохион байгуулалтад оруулахгүйн тулд гэж тайлбарлаж байна. Харин иргэд үүнийг бодит байдлыг гадаад ертөнцөөс нуух оролдлого гэж нэрлэжээ.

Зимбабвегийн ерөнхийлөгч Эммерсон Мнангагва литр бензиний үнийг $1.5-аас $4 орчим, литр дизель түлшний үнийг $1.64-өөс $3.7 болгон нэмэгдүүлж байгааг телевизээр ард олондоо зарлаж байв. Тэрээр Зимбабвегийн шатахууны үнэ бүс нутагтаа хамгийн багад тооцогдоно гэж тайлбарлаж байжээ. Гэвч өнөөдөр энэ улсын шатахууны үнэ ханш дэлхийд хамгийн өндөр нь болоод байгаа юм.

 

Эх сурвалж: Business Insider