Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Боловсролын сайд нарын чуулга уулзалтын үеэр дундаж давхаргад чиглэсэн боловсролын хөтөлбөр хэрэгтэйг онцлов

С.Бадрал, iKon.mn
2019 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалтад оролцож байна.

2002 оноос зохион байгуулагдаж буй Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалтад жил бүр дундажаар 80-90 орны Боловсролын сайд нар, мөн 60-70 орны удирдах албан тушаалтнууд өөрийн орны сайдыг төлөөлөн оролцож,  салбарын өмнө тулгарч буй бэрхшээл түүнийг даван туулах арга зам, бодлого, ололт амжилт, туршлагаас хуваалцаж дэлхийн боловсролын бодлого ирээдүйд хаашаа чиглэх, түүнд хэрхэн бэлтгэх талаар хэлэлцдэг.

Энэ оны Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалт 2019 оны нэгдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Лондон хотноо зохион байгуулагдаж, дэлхийн 95 орны 1,263  төлөөлөгч оролцож байна.   

Чуулга уулзалт “Боловсролын системийн бодлого, хэрэгжилтийг хөгжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх нь” “Хэрэгжилт, нөлөө, өсөлтөд тулгуурласан боловсролын бодлогыг боловсруулах нь” сэдвийн хүрээнд болж байгаа бөгөөд боловсролын сайд нар, судлаач эрдэмтэд, их сургуулийн судлаачид, сэдвийн хүрээнд илтгэл, хэлэлцүүлэг, ярилцлага хийж, санал солилцож байгаа юм.

Тухайлбал, эхний өдрийн үдээс өмнөх хэлэлцүүлэг “Боловсролыг өөрчилж буй трэндүүд” сэдвийн хүрээнд боловсрол улам бүр дижиталчилагдаж байгаа бөгөөд үүнд хэрхэн бэлтгэх талаар төлөөлөгчид санал бодлоо солилцлоо.

Энэ талаар “Дэлхийн хүн амын дунд дундаж давхаргынхны эзлэх хувь өсөн нэмэгдэж байгаа учраас цаашид тэдэн рүү чиглэсэн боловсролын хөтөлбөр хэрэгтэй байна.

Сүүлийн гурван жилийн хугацаанд интернетийн хэрэглээ дэлхий дээр хоёр дахин өссөн судалгаа гарсан. Тиймээс интернет, технологид суурилсан боловсрол олгох шинэ шатны системд шилжихгүй бол өмнөх шигээ массаар нь суулгаад массаар нь хичээл зааж, боловсрол олгодог систем хоцрогдож байгааг эцэг эхчүүд ч, боловсролын байгууллагууд ч ойлгох хэрэгтэй байгаа"-г илтгэгч онцоллоо.

Боловсролын дижитал загвар системийг боловсруулахдаа интернет орчин дахь хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хөтөлбөрөө цогцоор нь боловсруулах нь чухал. Үүний дараа дижитал боловсролын системд шилжих ёстойг төлөөлөгчид онцолж байлаа. Дараагийн хэлэлцүүлэг “Үр дүнд тулгуурласан боловсролын санхүүжилт” сэдвийн хүрээнд болж байна.

 

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам