Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

Онцгой албан татварын 100,000 ширхэг тэмдэгт улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ

ikon.mn
2019 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Онцгой албан татварын тэмдэгтүүд хууль бусаар хилээр оруулж ирэхийг завдаад баригджээ. Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 19-ний өдөр Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн хяналтын бүсийн орох талын суудлын автомашины хяналтын хэсэгт БНХАУ-аас орж ирсэн Монгол Улсын иргэн Б нь "УАЗ 469" маркийн тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа 100,000 ширхэг онцгой албан татварын тэмдэгтийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байна.

Энэхүү зөрчлийг Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны байцаагч илрүүлсэн бөгөөд гэмт хэргийн шинжтэй эл зөрчлийг харьяалал тогтоолгон шалгуулахаар сум дундын прокурорын газарт шилжүүлжээ.

 

 

Эх сурвалж: Гаалийн Ерөнхий Газар