Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

М-Си-Эс Групп үл хөдлөх хөрөнгийн онлайн платформыг Австралийн компанитай хамтран байгуулна

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг

М-Си-Эс Групп Австралийн Мелбурнд төвтэй DCG (Digital Classifieds Group) компанитай хамтран Монголын зах зээлд үл хөдлөх хөрөнгийн онлайн зарын платформ байгуулахаар болжээ.

Хоёр компани tanyger.mn сайт дээр төвлөрсөн онлайн платформ байгуулахад $1 саяын хөрөнгө оруулалт хийж байгаа гэнэ. Монгол улс нь DCG компанийн 2019 онд шинээр нэвтрэх хоёр гадаад зах зээлийн нэг нь болж байгаа ажээ.

Энэ оны хоёр дахь гадаад хөрөнгө оруулалтын талаар удахгүй зарлана гэж тус компанийн гүйцэтгэх захирал Мэтью Кэйр мэдэгдсэн байна.

2014 онд байгуулагдсан DCG компани одоо Камбож, Папуа Шинэ Гвиней, Фижи улсуудад realestate.com.kh, hausples.com.pg, property.com.fj хаягтай үл хөдлөх хөрөнгийн гурван платформ ажиллуулдаг байна.

Мөн Лаос, Папуа Шинэ Гвиней, Фижийн зах зээлд ерөнхий зарын сайтууд ажиллуулдаг гэнэ. 

 

Эх сурвалж: Deal Street Asia