Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй нас барлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Японы иргэн, 113 настай Масазо Нонако өчигдөр буюу Ням гарагт гэртээ нас баржээ. Тэр өнгөрсөн онд дэлхий дээр амьдарч байгаа хамгийн өндөр настай эрэгтэйгээр тодорч, Гиннесийн номонд бичигдэж байв.

Нонако гуай Японы Хоккайдо арлын Ашоро хотод 1905 оны долдугаар сарын 25-нд буюу Альберт Эйнштэйнийг харьцангуйн онолоо танилцуулсан жил төржээ.

Тэр дөрвөн үеэрээ халуун рашааны газар ажиллуулж байгаа. Тогтмол халуун рашаанд орох, амттан зооглох, тэр дундаа бялуунд дуртай нэгэн байсан юм.

2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Нонаког Гиннесийн дээд амжилтын номонд манай гараг дээр амьдарч байгаа хамгийн өндөр настай эрэгтэй гэж бүртгэжээ.

Тухайн үед өндөр настан тэргэнцэрээ өөрөө жолоодон явж, өглөө болгон сонин гарчигладаг, телевизээр сүмо бөх, самурайн олон ангит кино үздэг байв.

Масазо Нонако гуай өөрийн бүх долоон ах дүүс, эхнэр болон таван хүүхдийнхээ хоёроос урт насалжээ. Япон улсын иргэд өндөр насалдагаараа алдартай.

Бүх цаг үеийн хамгийн өндөр насалсан эрэгтэй нь мөн энэ улсын иргэн байдаг. 116 насалж, 2013 оны зургаадугаар сарын 12-нд нас барсан Жироемон Кимура энэ алдрыг эзэмшдэг юм.

 

Эх сурвалж: AFP