Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Токио дахь Элчин сайдын яамны консулын хэлтэс сэрэмжлүүлэг гаргажээ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 1 сарын 19
iKon.MN

Токио дахь Элчин сайдын яамны консулын хэлтэс сэрэмжлүүлэг гаргасан байна.

Тус сэрэмжлүүлэгт:

Сүүлийн үед Фэйсбүүк зэрэг олон нийтийн цахим сүлжээгээр 20-40 насны хүмүүсийг 3-5 жилийн хугацаатай гэрээний ажилд зуучилж, ажил болон амьдрах орон байраар хангах, Япон Улсад урт хугацаагаар оршин суух зөвшөөрлийг гаргаж өгөх, ялангуяа цагаачлалын визийг авахад зуучилж өгнө гэсэн зарлал мэдээлэл маш ихээр гарч эхлээд байна. 

Энэхүү зарын дагуу хэсэг бүлэг хүн монгол иргэдээс зуучлалын хөлс нэхэн нутаг нэгтнээ хүний нутагт залилан хуурах явдал удаа дараа давтагдан гарч байгаа тул олон нийтийн цахим сүлжээн дэх энэ төрлийн аливаа зард хууртагдахгүй байхыг анхааруулж байна гэжээ.