Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Майкрософт сүүлийн Windows Phone-оо “устгаж”, Андроид, iPhone-д шилжихийг зөвлөв

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Майкрософт компани Windows 10 Mobile үйлдлийн системтэй гар утаснуудынхаа програмын аюулгүй байдлын шинэчлэлийг 2019 оны арванхоёрдугаар сарын 10-наас зогсоож байгаагаа зарлажээ.

Тус компани өөрийн мобайл системийг хэрэглэж байсан хүмүүст Андроид эсвэл iOS системтэй гар утас руу шилжихийг албан ёсоор зөвлөсөн байна.

Windows 10 Mobile хэрэглэгчид 2017 оны аравдугаар сараас хойш ямар нэг програмын шинэчлэл хүлээж авахаа болиод байсан юм. Харин энэ удаа системийн аюулгүй байдлын шинэчлэлтийг зогсоосноор Windows гар утсыг бүрэн “устгаж” байгаа ажээ.

Өөрөөр хэлбэл дээр дурдсан хугацаанаас хойш Windows системтэй гар утас хэрэглэж байгаа хүмүүсийн кибер аюулгүй байдлыг Майкрософт хариуцахгүй болж байна.

Ийнхүү мобайл салбарт Windows системээ нэвтрүүлэх Майкрософтын олон жилийн хичээл зүтгэл албан ёсоор өндөрлөж, өрсөлдөөнд бууж өгч байгаа юм.

 

Эх сурвалж: Tech Insider