2019/08/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,671.55₮
B30
УЛААНБААТАР
23°
|
13°
B30
УЛААНБААТАР
17°
|
11°
B30
УЛААНБААТАР
16°
|
02:00
S29
12°
03:00
S26
11°
04:00
S26
10°
05:00
S26
10°
06:00
S26
10°
07:00
S26
11°
08:00
S26
12°
09:00
S30
13°
10:00
S30
16°
11:00
S32
18°
12:00
S32
20°
13:00
S32
21°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/18 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүсэлт ирүүлсэн найман аймгийн ЕБС-ийн сурагчдын амралтыг сунгалаа

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 1 сарын 18
iKon.MN

Архангай, Өвөрхангай, Говь-Алтай, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Увс, Ховд гэсэн найман аймгаас томуугийн дэгдэлттэй холбогдуулан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг сунгах хүсэлт ирүүлжээ. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа дээрх найман аймгаас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, тушаал гаргаж хүргүүлсэн байна. 

Уг тушаалд:

Аймаг, орон нутагт томуу, томуу төст өвчин дэгдэн, халдварын тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан ЕБС-ийн хичээлийг 2019 оны нэгдүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийг дуустал түр хугацаагаар зогсоохыг даалгажээ.

Энэ дагуу шуурхай арга хэмжээ авч томуу, томуу төст өвчнийг тархаахгүй байж урьдчилан сэргийлэхийг сургуулийн захирлуудад үүрэг болгосон байна.

Бусад аймгууд томуу, томуу төст өвчний дэгдэлт үүсэх нөхцөл байдал бий болбол заавал аймгийнхаа Засаг даргын албан бичгийг урьдчилан даруй ирүүлэх ёстойг БСШУС-ын яамнаас зөвлөлөө.

Аймаг, сум, тосгон, багийн бүх сурагчдын амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлж нэгдүгээр сарын 21-нд хичээл нь орох хуваарьтай байсан юм.

САЙДЫН ТУШААЛ:

 

 

 

x