Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

БИЧЛЭГ: Улаанхуарангийн эцэст нийтийн тээврийн автобус шатжээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Улаанхуарангийн эцэст автобус шатжээ.

Энэ талаар НОБГ-тай холбогдож тодруулахад "Өнөөдөр 14:09 цагт Улаанхуарангийн эцэст автобус шатаж байна гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу гал унтраах 63 дугаар ангийн 11 албан хаагч очиж ажиллан галыг унтраалаа.

Автобус шатах үеэр дотор нь хүн байгаагүй, хүн гэмтэж бэртээгүй.

Урьдчилсан байдлаар техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, цахилгааны гэмтлээс үүдэлтэй хэмээн дүгнэлт гараад байна" гэлээ.

Хөдөлгөөний аюулгүй байдлын үндэс болсон Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал хамгийн чухал байдаг. Тиймээс нийт жолооч нар аюулгүй байдлаа хангаж, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохгүй байх, доголдож буй эд анги байгаа эсэхийг тогтмол шалгаж хэвшихийг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.

БИЧЛЭГ: /Batsaihan Maam фэйсбүүк хаягаас авав/