Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

“PASION” БРЭНДИЙН ЭЭЛЖИТ ТЭСРЭЛТ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 1 сарын 22
iKon.MN

Өнгөрсөн онд савласан усны зах зээлд цоо шинэ өнгө төрх, өвөрмөц загвартай бүтээгдэхүүн хүч түрэн орж ирсэн нь Pasion брэнд байв. Зөвхөн өвөрмөц савлагаагаар ялгараад зогсохгүй найрлага, чанарын хувьд ч тус брэнд өндөр босго тогтоосон юм. 

“Фөрстдоктор Азиа” компани эрдэмтдийн урт хугацааны судалгаа, дэвшилтэт технологийн үр дүнд 70 гаруй ашигт эрдэс агуулсан, шүлтлэг “PASION BLACK” болон эрдэсжүүлж, ионжуулсан шүлтлэг “PASION ALKALINE” гэсэн хоёр төрлийн усыг үйлдвэрлэн худалдаанд гаргаж байсан билээ. 

 

Тэгвэл энэ удаад тус компанийн хамт олон сар шинийн баярт зориулан үндэсний соёл, хэв шинжийг агуулсан “limited edition” буюу цөөн тоот тусгай бүтээгдэхүүн худалдаанд гаргажээ. Савласан усны зах зээлд өмнө нь “limited edition” бүтээгдэхүүн гарч байгаагүй юм. Тэд салбартаа анх удаа ийн тэсрэлт хийлээ.

Сар шинийн баяраар монголчууд бид сүү цагаан идээ, мах, махан бүтээгдэхүүн, айраг ундаа гэх мэт олон төрлийн хоол хүнсийг хольж хэрэглэдэг. Ийнхүү хэт их хооллосны улмаас ходоод гэдэс хямрах тохиолдол гарах нь элбэг. Үүнээс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн бөгөөд зөв арга бол шүлтлэг усыг хэрэглэх юм. Эрдэсжүүлж, ионжуулсан шүлтлэг усыг ууснаар ходоодны хүчил саармагжиж, хоол боловсруулах системийг дэмждэг онцлогтой. 

 

Мөн эрдэсжүүлж, ионжуулсан шүлтлэг усыг тогтмол хэрэглэсэнээр дархлаа дэмжиж, арьс хамгаалах, эрч хүчийг нэмэгдүүлэх, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжих зэрэг олон давуу талтай юм.

Ус бол хүмүүний амьдралын эх ундарга, салшгүй нэгэн чухал хэсэг. Тиймээс хамгийн сайн усыг сонгон хэрэглэх нь эрүүл мэнддээ хийх энгийн боловч чухал хөрөнгө оруулалт билээ. 

 

 

                                    “Байгалийн эрдсийг эс бүхэнд тань”

http://firstdoctorasia.mn 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.