Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

ТЭДС: "Алтан тариа"-н данс хаагдаж, "Гацуурт" шалгагдаж байна

А.Намуун, iKon.mn
2019 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Сангийн Яамнаас төрийн сангуудад хийж буй шалгалт үргэлжилсээр байгаа ажээ. 

Тухайлбал, 2018 оны арваннэгдүгээр сараас Тариалан эрхлэлтийг дэмжих санд шалгалт оруулан үүнтэй холбоотойгоор “Алтан тариа” ХХК-ийн дансыг хаасан тухай мэдээлэл гараад буй юм.

Энэ талаар Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирал В.Үнэнбатаас тодруулахад “Сангийн яамнаас манайд шалгалт хийж байгаа. Шалгалттай холбогдуулан “Алтан тариа” компанийн дансыг хаасан гэдэг нь ташаа мэдээлэл, харин компанийн дансыг хаах болсон нь өр төлбөрийн асуудалтай холбоотой. Учир нь “Алтан тариа” компани 2009 оны үед манай сангаас зээлээр улаанбуудай авсан. Үүний төлбөрөө төлөөгүй учраас манай талаас дансыг нь хаалгасан. Ингээд энэ оны хоёрдугаар сарын 1-н гэхэд төлбөрөө бүрэн барагдуулахаар тохиролцон төлөлтөө хийж байгаа” гэлээ. 

Мөн Тариалан эрхлэлтийг дэмжих санд буудайн урамшуулал олголтын асуудлаар “Гацуурт” компанийг Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж байгаа аж. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа учраас илүү мэдээлэл өгөх боломжгүй гэж В.Үнэнбат хэллээ. 

Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр "Мал аж ахуйн сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан бол юун ЖДҮХС, тамтаггүй их юм байгаа. Сантай холбоотой асуудлуудыг тэр чигт нь шалгаж байгаа" гэж мэдэгдээд буй. 

Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 2015-2018 оны БҮХ ЗАРЛАГАТАЙ энд дарж танилцах боломжтой.