Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

2018 онд замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчил хамгийн их гарчээ

О.Булган, iKon.mn
2019 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрөгч онд улсын хэмжээнд нийт 1,700,000 орчим зөрчил илэрч, Цагдаагийн байгууллага хянан шалгаж, шийдвэрлэсэн талаар өнөөдөр ЦЕГ-ын 2018 онд үйлдэгдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаар хийсэн мэдээлэлд дурдагджээ.

Эдгээр зөрчлийн 90 гаруй хувийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн зөрчил эзэлж байна.

Нийт гарсан зөрчлийн:

  • 93.5 % нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчил,
  • 2.5 % нь олон нийтийн газар биеэ зүй бусаар авч явсан,
  • 0.3 % нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой, 
  • 0.3 % нь худалдаа үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчсөн зөрчлүүд тус тус эзэлж байна.

Улсын хэмжээнд нийт 1,649,000 иргэн зөрчил гаргасан ба үүний 700 иргэн, 448 хуулийн этгээдийн зөрчлийг ЦЕГ хянан шалгаж, шийдвэрлээд байгаа юм байна.

Нийт зөрчлийг гурван төрлөөр хянан шийдвэрлэдэг ба үүнд торгууль ногдуулах, баривчлах болон эрхийг нь хасаг гэсэн үндсэн арга хэмжээг авдаг юм. Харин 2018 онд нийт гарсан зөрчлийн дийлэнхэд торгууль ногдуулах арга хэмжээ авсан талаар мэдээллээ.