Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

“Харанхуй хот” нийтлэлийн мөрөөр Хотын Ерөнхий менежер холбогдох байгууллагуудад үүрэг өгөв

ikon.mn
2019 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Үндэсний шуудан сонины өчигдрийн дугаар буюу 2019-01-17-ны дугаарт нийтлэгдсэн “Харанхуй хот” гарчигтай Б.Мөнхзул сэтгүүлчийн нийтлэлийн мөрөөр Хотын Ерөнхий менежер шуурхай хурал зарлаж гэрэлтүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 13 байгууллагын төлөөлөлтэй уулзаж гэрэлтүүлэг доголдолтой байгаа газруудын учир шалтгааны тодруулж яаралтай хэвийн үйл ажиллагаатай болгохыг үүрэг болголоо.

Нэг хот-Нэг стандарт зорилтын хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар өнгөрсөн оны 10 сарын 31-ээс хойш Гэрэлтэй хот аяныг өрнүүлж хотын гудамжинд асахгүй байгаа гудамж зам талбайн гэрэлтүүлгийг засварлах ажлыг өрнүүлж Улаанбаатар хотын нэрийн хуудас болсон барилга байгууламж, хөшөө, дурсгалт газруудын гэрэлтүүлгийг олон улсын стандартын дагуу гэрэлтүүлээд байгаа билээ.

Үүний дагуу Монгол Улсын Их сургууль, Драмын театр, Монголын Цахилгаан холбоо, Спортын төв ордон, Багшийн дээд болон бусад барилгуудын гадна фасадыг гэрэлтүүлж шинээр 467 гэрэлтүүлгийг хийж, 944 гэрэлтүүлгийг засварлаж 14,200м.кв кабель шугам шинэчилж нийт 108 байршилд 1411 гэрэлтүүлгийн асалтын бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллаад байна.

Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11310005 дугаараар 24 цагийн турш иргэдээс гомдол саналыг хүлээн авч шуурхай шийдвэрлэж ажиллаж байна гэж Хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.