Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Нямбаатар: Дараагийн УИХ-ын даргыг намрын чуулган завсарлахаас өмнө томилох шаардлагатай

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүдийн олонхын саналаар Их хурлын даргыг чөлөөлдөг болох хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр УИХ-ын дэгийн тухай болон УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа. Хууль тогтоомжийн тухай хуульд зааснаар эцсийн найруулга сонсох ёстой. Эцсийн найруулга сонссоны дараа ёсчилно. Ингээд нэгдүгээр сарын 25-наас эхлээд хууль хүчин төгөлдөр үйлчилнэ.

Хууль хэрэгжиж эхэлмэгц нэр бүхий гишүүд УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолын төслийг өргөн барина. Тогтоолын төсөл учраас ердийн журмаар хэлэлцэгдэнэ. Хэлэлцэх эсэх, нэгдүгээр хэлэлцүүлэг, хоёрдугаар хэлэлцүүлэг гэсэн процесс байхгүй.

Энэ хуулийн дагуу УИХ-ын даргыг чөлөөлсөн тохиолдол шинээр Их хурлын даргыг томилох асуудал яригдана. УИХ-ын тухай хуульд зааснаар Их хуралд олонхын суудал авсан нам, эвсэлээс УИХ-ын даргыг нэр дэвшүүлэх процесс явагдана.

Одоогийн хуулиар УИХ-ын дарга маш олон эрх үүрэг эдэлж байгаа. Жишээ нь, Ерөнхийлөгчийн эзгүйд түр орлох цорын ганц албан тушаалтан. Тиймээс дараагийн УИХ-ын даргыг намрын чуулган завсарлахаас өмнө яаралтай томилох шаардлагатай байна. Намрын чуулган хаврын чуулганы дундуур ээлжит бус чуулган зарлах шаардлага үүсэхийг үгүйсгэхгүй. Тэр үед чуулган удирдахгүй даргагүй байж болохгүй” гэлээ.