Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёрдугаар сарын 1-нээс такси үйлчилгээний ҮНЭ НЭМЭГДЭНЭ

Г.Номин, iKon.mn
2019 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн тээврийн газраас хоёрдугаар сарын 1-нээс такси үйлчилгээний тарифыг нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ.

Нийслэлийн Тээврийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн Захиргааны зөвлөлийн хуралдаанаар “Нийслэлийн нийтийн таксийн үйлчилгээний хөлсийг нэмэгдүүлэх” асуудлыг хэлэлцэж, 2019 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нийслэлийн нийтийн такси үйлчилгээний үнэ тарифыг эхний 1 км дотор 1,500 /нэг мянга таван зуун/ төгрөг, дараагийн 1 км тутамд 1,000 /нэг мянган/ төгрөгөөр тооцохоор тогтоожээ.

Уг шийдвэрийг гаргахдаа зөвхөн шатахууны үнэ төдийгүй, инфляц, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, албан ёсоор таксийн үйлчилгээ үзүүлэгчдийн санал гээд олон хүчийн зүйлийг харгалзан уг шийдвэрийг гаргаснаа мэдээллээ. Одоогийн байдлаар 10 ААН-ийн 650 тээврийн хэрэгсэл албан ёсоор такси үйлчилгээ үзүүлж байгаа юм байна.

Хамгийн сүүлд 2014 онд таксины үнэ нэмэгдэж байжээ.