Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

RE/MAX стратегийн хурал болж өнгөрлөө

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 1 сарын 18
Сурталчилгаа
Зураг зураг

Хэдийгээр эдийн засгийн амаргүй үеийг туулж яваа ч Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд амжилттай ажиллаж байгаа RE/MAX ын 34 оффисын брокер захирлууд 2018 оныхоо алдаа оноо, амжилтыг ярилцаж 2019 оныхоо стратегийг хамтдаа хэлэлцлээ.

Бүтээлч багийн ажиллагаа бол RE/MAX ын үнэт зүйлс, хөгжлийн давуу талуудын нэг билээ. Хурлыг RE/MAX Mongolia бүсийн мастер франчайз эрхийг эзэмшигч, ерөнхий захирал Н.Батбаатар нээж бүсийн ерөнхий тайлан, төлөвлөгөөг танилцуулсан бол бүх брокер оффисууд өөрсдийн 2018 онд хийсэн тайлангуудаа хэлэлцүүлж, туршлагуудаа нээлттэйгээр хуваалцсан юм.

Стратегийн хурал Асем Виллад бүтэн өдөр болж өнгөрсөн байна.

RE/MAX чуудын

ЭРХЭМ ЗОРИЛГО: Үл Хөдлөх Хөрөнгийн Зуучлалын Салбарын Манлайлагч нь байж бусдад зорилгодоо хүрэхэд нь тусалснаар бүгд зорилгодоо хүрч, бүгд хожих

АЛСЫН ХАРАА: Ил тод, шударга, нээлттэй системтэй, хөгжил рүү тэмүүлсэн,  өөрчлөлт шинэчлэлтэнд тулгуурласан соёл, харилцааг нийгэмдээ түгээж,  үйлчлүүлэгчиддээ шилдэг, сэтгэл хангалуун үйлчилгээг өндөр ёс зүйтэйгээр хүргэх 

ЗОРИЛГО:  Хамгийн үр дүнтэй, бүгдэд ашигтай платформыг бүтээх

ҮНЭТ ЗҮЙЛС:  Утга учир, Зорилго, Хүн

Үл хөдлөх хөрөнгийн олон улсын зах зээлд өөрийн бие даасан бизнесийг эрхлэх боломжийг олгодог хамгийн өндөр бүтээмжтэй баг RE/MAX нь 2018 онд 34 брокер оффистой 500 гаруй үл хөдлөх хөрөнгийн зуучлагчтай болоод байгаа бөгөөд нийтдээ 170 тэрбум төгрөгийн борлуулалттай ажилласан юм.

Үл хөдлөх хөрөнгийн салбарт худалдагч худалдан авагч талуудын эрх ашгийг энэ тэнцүү хамгаалж, үнэн бодит мэдээллийг хэрэглэгчиддээ хүргэх талаархи бүхий л харилцааг зохицуулсан Этик Ёс Зүйн Зарчим маш чухал байдаг.

Тиймээс ч RE/MAX чууд АНУ д төвтэй Үндэсний Реалторуудын Холбооны этик ёс зүйн зарчмыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж ажилладаг ба Монголд хамгийн анх удаагаа Этик Ес Зүйн хороог 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр компани дотооддоо байгуулсан компани болсон юм.  Энэхүү Этик Ес Зүйн зарчим нь Дэлхий даяар 100 гаруй орны үл хөдлөх хөрөнгийн салбарын хуулийн үндсэн зарчим болж хөгжсөн байдаг байна.

Гомдлын болон арбитрын тус бүр 5 хүнтэй хорооноос бүрдэх Этик Ес Зүйн хороо нь этик ёс зүйн зарчим зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж, хэрэглэгч, үйлчлүүлэгчид болон дотоодын гомдлыг хүлээн авч шийдвэрлэдэг юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.