2020/08/11
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,846.25₮
B30
УЛААНБААТАР
24°
|
10°
B30
УЛААНБААТАР
18°
|
14°
B30
УЛААНБААТАР
21°
|
11°
02:00
S29
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S26
07:00
S30
08:00
S30
10°
09:00
S30
13°
10:00
S32
15°
11:00
S32
18°
12:00
S32
19°
13:00
S32
20°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/18 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Махбалын хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно

Ч.Зотол, Зууны мэдээ
2019 оны 1 сарын 18
Зууны мэдээ
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Зам, тээврийн хөгжлийн яамны байранд гарсан хүн амины хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 14:00 цагт эхэлнэ.

ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан энэ хэрэг 2018 оны наймдугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө гарч Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг шалгалт хийсэн байдаг. Хэргийн газарт ажилласан бүрэлдэхүүн тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал талийгаачийн амь насанд халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоосныг тухайд үед мэдээлж байв. Мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан тул хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал товлогдсон нь энэ юм.

Хэрэг гарснаас хойш Б.Махбалыг цагдан хорьсон бөгөөд батлан даалтад гаргаагүй. Талийгаачийн ар гэр, өмгөөлөгчийн зүгээс хоёр удаа хэвлэлийн хурал зарлаж байр сууриа илэрхийлэхдээ “Хэргийн материалыг гүйцэд бүрдүүлээгүй. Мөрдөн байцаалтыг бүрэн хийгээгүй. Ингээд ялын зүйлчлэлийг хөнгөрүүлж, бүлэглэж үйлдсэн хоёр хүний хэргийг хэрэгсэхгүй болгоод Б.Махбалд хөнгөн шийтгэл ногдуулах гэж байна. Энэ хэрэг анхнаасаа албан тушаалын хэрэг бөгөөд талийгаачийн амь насыг зориуд санаатайгаар хөнөөсөн” гэж мэдэгдэж байв.

Үүний дараахан талийгаачийн аав нас барсныг олон нийт хүүгээ алдсан сэтгэлийн шарх, хүнд өвчин зэргээс нь болсон байх гэцгээж байгаа юм. Зарим хэвлэлд Б.Махбалд Эрүүгийн хуулийн 10.1-д заасан “хүний амийг хохироосон бол 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заалтыг баримтлан урьдчилсан байдлаар яллах дүгнэлт үйлдээд байгаа талаар мэдээлж байна.

Урьдчилсан хэлэлцүүлгээс Б.Махбалын хэргийг хэлэлцэх шүүх хурлын товыг тогтоох юм.

Зураг
x