Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

ЖДҮХС-тай холбоотой асуудал шалгах Түр хороо байгуулахыг дэмжсэнгүй

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Түр хороо байгуулах тухай /Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой үүссэн асуудлыг шалган судалж санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий/ УИХ-ын тогтоолын төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. Уг тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нарын есөн гишүүн өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 21-нд өргөн мэдүүлсэн билээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлэв. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Түр хороо байнгын хороотой адил эрх үүрэгтэй. Ямар үр дүнд хүрнэ гэж бодож байна гэдгийг хууль санаачлагчаас асууя. Мөн зөвхөн ЖДҮХС-г сангах юм уу бусад сангуудыг шалгах уу. 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Энэ түр хороог байгуулах нөхцөл байдал үүссэн. Хэвлэлээр явж байгаа мэдээллээр Б.Ундармаа гишүүнээс бусад нь яллагдагчаар татах бичиг гарын үсэг зураагүй байна. Энэ түр хороонд Тусгай хяналтын дэд хороо багтаж байгаа. Энэ сан болон бусад сангуудыг Сангийн сайд шалгаж байгаа. Гэтэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮХС-тай холбогдсон. Тэгэхээр Сангийн яам үүнийг шалгах зохимжгүй. Зарлагын хяналтын дэд хороо ил байгаа мэдээллийг шалгах бүрэн боломжтой. 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Нэр холбогдоод байгаа гишүүд чинь улс төрийн зорилго байгаа учраас биднийг ноцоод байна гэдэг юм билээ. Л.Болд, Ж.Батзандан нарын байгуулах гээд байгаа түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэнэ гэж бодсон. Гэтэл түүнээс хамаагүй хойно яригдсан Н.Номтойбаяр гишүүний санаачилсан түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Ц.Нямдорж гишүүн асуугаагүй ч нэг зүйл хэлье. Засгийн газрыг огцруулах асуудал ждүгээс л болсон. Өнгөрсөн долоо хоногийн таны байр суурь биднийг гайхшралд оруулсан. Ждүд холбогдсон гишүүдээ улаан цайм хамгаалаад үлдсэн. 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Намын бага хурал дээр би ёс зүйн хувьд уучлахгүй гэж хэлсэн. Шалгагдаж дуусаагүй асуудал байгаа. Асуудлаа нэг мөсөн цэгцэлж орж ир гэсэн. Олон гишүүний асуудал яригдаж байгаа ч дөрвийг нь сугалж оруулж ирсэн. Тиймээс нэг мөр дуусгаад орж ир гэсэн. 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Дөрвөн гишүүний нэг нь гарын үсэг зурсан. Гурав нь зугтаад байна. Тэгэхээр Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэр биелэх боломжгүй болчихоод байна. 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Дэд хороо, чуулган хуралдах үед дөрвүүлэнг нь нэг нэг удаа гэрчээр байцаасан үе байсан. Яллагдагчаар татаагүй байхдаа Ерөнхий прокурор санал оруулж ирсэн. Яллагдагчаар татаж, байцаах гэж ажил байдаг. Тэр ажиллагааг хийлгүй оруулж ирсэн үед энэ асуудал яригдсан. Яллагдагчаар татах тогтоол гэж тусдаа нэг баримт үйлддэг юм. Тэр тогтоолыг үйлдсэний дараа яллагдагчаар байцаах гэж ажиллагаа бий. Тэрийгээ хийлгүйгээр Их хурлын даргад санал хүргүүлсэн.  

УИХ-ын дарга М.Энхболд: Ц.Нямдорж гишүүн С.Зоригийн хэрэгтэй асуудлаар түр хороо байгуулах ажлыг гишүүд санаачилсан ч хэлэлцэгдэхгүй байгаа гэлээ. Л.Болд гишүүн түр хороо байгуулах асуудал санаачилсан. Цаашдаа нэг гишүүн санаачсан төсөл байгаа. Нэг гишүүн түр хороо яаж байгуулахав гээд байлгаад байсан. Л.Болд гишүүн дээр таван гишүүн нэмэгдэж нийт зургуулаа болсон. Ингээд Л.Болд гишүүний өргөн мэдүүлсэн Хууль зүйн байнгын хороо өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр хэлэлцэх гэтэл хууль санаачлагч нь өөрөө ирээгүй. Ингээд нэгдүгээр сарын 8-наас хойш зарлагдсан байнгын хороонд энэ асуудал байгаа ч ирц хүрээгүй шалтгаанаар хуралдаагүй. Хэрэв Хууль зүйн байнгын хороо хуралдчихвал чуулганаар оруулахад бэлэн. 

УИХ-ын гишүүн Л.Болд: С.Зоригийн хэрэгтэй холбоотой Түр хороо байгуулах асуудлыг жил гаруйн өмнө тавьж байсан. Одоо болтол шийдэгдээгүй. Гэтэл ждүтэй холбоотой асуудал ногоон гэрлээр орж ирлээ. Энэ Түр хороог байгуулаад та нар юу хийх гээд байгаа юм. Дөрвөн гишүүний асуудлыг чуулганаар хэлэлцчихсэн. 

Ийнхүү санал хураалт явуулснаар Түр хороо байгуулах асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувь нь дэмжсэнгүй