2019/12/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,726.12₮
B30
УЛААНБААТАР
-6°
|
-15°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-22°
11:00
S30
-10°
12:00
S30
-8°
13:00
S30
-6°
14:00
S30
-4°
15:00
S26
-4°
16:00
S26
-5°
17:00
S26
-6°
18:00
S26
-7°
19:00
S26
-8°
20:00
S26
-8°
21:00
S26
-9°
22:00
S26
-9°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/17 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"У.Хүрэлсүхийн яриад байгаа төсвийн орлого нэмэгдсэн гэдэг нь Нямтайшир тэргүүтэй Монголын бизнесменүүдийн ач гавьяа"

Т.Саран, iKon.mn
2019 оны 1 сарын 17
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр сэтгүүлчдийн асуултад хариулж, байр сууриа илэрхийллээ. Өчигдөр болсон Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан дээр Ерөнхий сайд "Улсын өмчөөр хайгуул хийсэн лиценз эзэмшдэг компаниудтай тэмцэнэ. Тэдний эзэмшиж байгаа ордыг төрдөө авч баялгийн сан байгуулна. Монголын ард түмний эзэмших ёстой ордыг таван ам бүлтэй айл эзэмшдэг. Тэгэхэд цаана нь гурван сая хүн ядуу амьдарч байна" хэмээн ярьсан юм.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Бичлэгийг үзсэн. Эндээс хэд хэдэн дүгнэлт хийхээр байна. Нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхий сайд хуулиа огт мэдэхгүй байна. Жишээлбэл, 36 лиценз гэж байна. Үүнийг хүнд ойлгомжтой байдлаар зүйрлэвэл, нэг компани нэг хайгуулын талбай авлаа. Дахиад өргөтгөх шаардлага гарна. Хуулиараа дахиад тусдаа лиценз олгоно. Тэр нь юу гэхээр, жишээлбэл нэг хүн орон сууц барилаа. Нэг өрөө барилаа, хоёр дахь өрөө гэвэл хоёр тусдаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй болно гэсэн үг. Тэгээд олон харагдаж байгаа юм. 36 биш 32 зарчмын хувьд ялгаа алга.

Аж үйлдвэрийн доор орд газрууд байдаг. Орд газрыг ашиглах эрхийг лицензээр баталгаажуулдаг. Цементийн үйлдвэр шавар, гөлтгөнө, элс, шохой, нүүрс зэрэг түүхий эдээс бүрдэж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Монголын ард түмний шаардаад байгаа аж үйлдвэрийн бодлого хэрэгждэг. Үүнийг Ерөнхий сайд юу гэж ойлгоод байгааг мэдэхгүй байна.

Хоёрдугаарт, Хууль зөрчсөн, хулгай хийсэн гэж байна. Хууль зөрчсөн зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Хэрэв хууль зөрчсөн бол над шиг баримтыг нь үзүүлээд тэдэн сарын тэдний өдөр хууль бусаар ийм лицендийг авчихсан юм гээд ярьчихмаар байгаа юм. Шууд хүн гүтгэж болохгүй. Дээрээс нь улс төртэй холбоотойгоор хийж бүтээдэг хүмүүсийн нэр төрийг гутааж болохгүй. Би өөрийнхөө аавыг хэлж байна. 

Монголын бизнест өдий олон жил хөдөлмөрлөхдөө хулгай хийж, хууль бус зүйл хийж үзээгүй. Ямар нэг байдлаар төсөв, тендертэй холбогдож үзээгүй. Нямтайшир гэдэг хүн Монголын эдийн засаг. Энийг би хаана ч бахархалтайгаар хэлнэ. Энэ бол нийгэмд хүлээн зөвшөөрөгдчихсөн, хийж бүтээдэг хүн. Маш олон хүнийг ажлын байр, амьдралын баталгаагаар хангаж байгаа. У.Хүрэлсүх, Ч.Хүрэлбаатарын яриад байгаа төсвийн орлого нэмэгдсэн нь Нямтайшир тэргүүтэй Монголын бизнесменүүдийн ач гавьяа. Ерөнхий сайд, ИХ-ын гишүүдийн цалинг олгож байгаа шүү дээ. Цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэх гэж байна. Үүний мөнгийг баялаг бүтээгчид өгдөг. Хийж бүтээж байгаа хүмүүс рүүгээ дайрч байгаа нь маш гутамшигтай. Үүнийг зүгээр өнгөрөөнө гэж байхгүй.

Монгол Улсын Ерөнхий сайд хууль ёсны дагуу бизнес хийдэг хүмүүсээрээ өөрийгөө чимж явах ёстой. Япон, Солонгос улс мундаг бизнесменүүдээ улс үндэсний орныхоо бахархал болгож, дэмжиж явдаг.

Миний хийсэн гурав дахь дүгнэлт юу гэхээр, хурааж авна гэж байна. Авч болно гэдгийг би удаа дараа хэлж байгаа. Одоо хурааж авна гэвэл хууль бус үйлдэл болно. Үүнийг гадны хөрөнгө оруулагч банк санхүүгийн байгууллагууд, үндэсний компаниуд юу гэж харах, ямар дүгнэлт хийх нь ойлгомжтой. Энэ бол Монгол Улсын эдийн засгийг хямраах үйлдэл болно. Бодит байдлаар үнэн үгүйг үзэх гээд байгаа бол хий. У.Хүрэлсүхийг үүнийг хийхэд сийхгүй болов уу гэж бодож байна. Ждүгээс дүүдээ зээл авч өгч хулгай хийсэн хүн одоо дээрэм хийхэд гайхаад байх зүйлгүй" гэв.

- Цагаан суваргын ордоо төрд өгчихөж болохгүй юмуу? гэсэн сэтгүүлчийн асуултад

- Н.Номтойбаяр: Төрийн мэдэлд байгаа. Ард иргэдийг төлөөлж төр эзэмшдэг. Ашигт малтмалын тухай хуульд орд газрыг ашиглуулах эрхийг Засгийн газар өгнө гэж заасан байдаг. Тиймээс ашиглуулах зөвшөөрлөө цуцалж болно. Нөхөн төлбөрийн асуудлууд яригдана. Сая чуулган дээр гишүүд ярилаа. Хууль хамаагүй хувьсгалын үед хууль үйлчлэх шаардлагагүй гэж байна. Хэрэв тэгэж байгаа бол Оюутолгойн үлдэгдэл 66, Эрдэнэтийн 41 хувийг авах хэрэгтэй. Нэг зарчим үйлчлэх хэрэгтэй. Номтойбаярт зориулж нэг зарчим зохиогоод байвал болохгүй.

Алтны рояалтийн хууль батлах гэж байна. Үүнийг батлах ямар шаардлагатай юм. Бүх алтны уурхайн лицензийг хурааж аваад төр өөрөө эзэмш л дээ. Улсын өмчит үйлдвэрүүдийг хааж байна гэсэн мөртлөө улсын үйлдвэр барина гэж яриад байна. Саяхан нэг томоохон үйлдвэрийг хаалаа. Ямар зарчим барих гээд байгааг ойлгохгүй байна. Буцаад 1990 оны өмнөх коммунизм руугаа явах гээд байгаа бол тэрийгээ зарчихмаар байгаа юм.  Манай төр засгийн тоглоом гэдэг юм тодорхойгүй болохоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид юу хийхээ мэдэхээ больчихоод эдийн засаг гацсан байдалтай болчихоод байна. Зарчмаа тодорхой болгомоор байна. Засгийн газрын хуралдаан дээрээ Ерөнхий сайд тийм өчүүхэн үг хэлж байгаад би ичиж байна.

УИХ-аа тараах нь өнөөдөр цорын ганц зам. Ерөнхий сайдыг огцруулж чадахгүй. Ерөнхий сайд тэргүүтэй ждүчид 30 гарчихаад байна. Тэд нэг баг болчихсон. Ждүчдийг би бол дийлэхгүй юм билээ. Дэндүү олуулаа. Дараагийн УИХ-ын даргыг ждүчид л шийднэ. Сайдад миний нэр яригдаж байгаа зүйл байхгүй.

Лу.Болд гишүүн талбай дээр жагсаал, цуглаан тэмцэл зохион байгуулахад өөрөөр хэлбэл, террорист ажиллагаа гаргахад Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат гишүүн 200 бэлтгэгдсэн цэрэг оруулах гэж байна гэж ярьсан байсан. Хэрэв асуудал болсон бол тэр үгээрээ бид хоёроор туг тахих гээд байхгүй юу. Тэр өдөр нь би гадаадад байсан. Үүнийг онгоцонд таарсан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар гэрчилнэ" хэмээн ярилаа.

x