2020/08/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,847.99₮
B30
УЛААНБААТАР
22°
|
13°
B30
УЛААНБААТАР
20°
|
12°
B30
УЛААНБААТАР
20°
|
10°
03:00
S29
10°
04:00
S29
10°
05:00
S26
10°
06:00
S26
10°
07:00
S26
11°
08:00
S26
13°
09:00
S26
13°
10:00
S26
14°
11:00
S26
15°
12:00
S40
16°
13:00
S40
16°
14:00
S26
18°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/16 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бангкок хотын удирдлага агаарын бохирдлыг бууруулахын тулд усан их буу ашиглаж эхлэв

О.Булган, iKon.mn
2019 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг

Дэлхийн хамгийн олон жуулчин хүлээн авдаг хотын нэг Тайланд улсын Бангкок хотын агаарын бохирдол өнгөрөгч Бямба гарагаас илт нэмэгдэж эхэлжээ.

Тэгвэл энэ асуудлаа шийдвэрлэхийн тулд тус хотын удирдлага өнгөрөгч Даваа гарагаас эхлэн агаарын бохирдлын хорт утаанаас хамгаалах маскийг иргэддээ үнэгүй тарааж, усан их буугаар агаар руу шүршиж эхэлсэн байна.

Даваа гарагт Бангкок хотын агаарын чанарын индексийг хэмжихэд 180-д хүрсэн нь хүлцэх ёстой хэмжээ буюу 150-аас 30 нэгжээр дээш гарсан гэсэн үг юм. Тухайн үед агаарын температур нь 31 градус байсан байна.

Тус хотын захирагч Асвин Кванмуангийн хэлж буйгаар "Бангкок хотын нийт 50 дүүргээс 30 дүүрэгт нь агаарын бохирдлын тоос тоосонцрын PM 2.5-ийн хүлцэх хэмжээ хэт давсан байдалтай байгаа. Үүнд бид шуурхай арга хэмжээ авах шаардлагатай байна" хэмээжээ.

Бангкок хот дэлхийн хамгийн бохир агаартай 10 хотод багтдаг ба тус хотын агаарын бохирдлын 50-60 хувийг дизель хөдөлгүүрт автомашинаас ялгарч буй хорт утаа, үлдсэн 30-40 хувийг тариалангийн талбайд шатаасан хогноос ялгарч буй утаа болон хий бүрдүүлдэг байна.

Бангкокийн агаарын бохирдол ихэнхдээ жилийн 1-3 дугаар сарын хооронд буюу хамгийн хуурайшилттай уур амьсгалын үеэр илэрдэг байна. Гэсэн хэдий ч энэ удаагийнх шиг ингэж олон хоног үргэлжилж байгаагүй аж.

Ийнхүү агаарын бохирдолтой тулгараад буй хотын захиргаа замын ачаалал, түгжрэл ихтэй цагаар том оврын тээврийн хэрэгслийг хотын төв рүү оруулахгүй байх зэрэг арга хэмжээг авч байгаа юм байна. Мөн дэлгүүрүүдээр худалдаалж байсан агаарын бохирдлоос хамгаалах амны хаалт буюу маскууд аль хэдийнэ дууссан талаар тус улсын эх сурвалж мэдээлжээ.

 

 

Эх сурвалж: BangkokPost 

 

x