Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

“ТҮМЭН ШУВУУТ-ТҮМНИЙХ” болохоо зарлаж арилжааны цан цохилоо

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 1 сарын 16
Сурталчилгаа

2019 оны Монголын хөрөнгийн зах зээлийн анхдагч IPO-г гаргаж буй Түмэн Шувуут компани нь 2019.01.16-ны өдөр Монголын хөрөнгийн биржийн арилжааг  “Цан цохих ёслол”-оор эхлүүлснээр монголын хөрөнгийн зах зээл болон ХАА-н салбарын түүхэнд цоо шинэ хуудсыг нээлээ. 

 

Түмэн Шувуут компани нь анх 2004 онд 18 ажилтан, 20,000 өндөглөгч тахиатайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол эдүгээ 160 гаруй ажилтан, 310,000 гаруй өндөглөгч тахиатайгаар, монголын өндөг үйлдвэрлэлийн салбарын 53 хувийг дангаар гүйцэтгэж буй салбартаа тэргүүлэгч компани юм.   

Мөн тус компани өндөгний эко сав баглаа боодлын үйлдвэр, малчид фермерүүдийн талархалыг хүлээсэн шувууны болон малын тэжээл бэлтгэдэг “Агро Фийд” үйлдвэр, Увс аймгийн Баруунтуруун суман дахь 4 мянган га газарт усалгаатай газар тариалан, баруун аймгийн иргэдийн хэрэгцээг хангах зорилготой гурилын үйлдвэр эрхлэх зэргээр үйл ажиллагаа нь тогтмол өргөжин тэлж иржээ.

Тэд энэхүү амжилтаа улам бататгаж, хөдөө аж ахуйн цогц шийдлийг хэрэгжүүлэн, түүний ашиг шимийг түмэн олонд түгээх, эзэн нь байх боломжийг нээх зорилгоор ”Түмнийх” болох шийдвэр гаргасан нь хөрөнгө оруулагчдад эерэг хүлээлтийг үүсгээд байгаа юм.

 

ХАА-н салбараас анх удаа олон нийтэд хувьцаагаа нээлттэй санал болгож буй Түмэн Шувуут компани нь нийт хувьцааныхаа 25 хувь буюу 50 сая ширхэг хувьцааг, нэгжийн үнэ нь 200 төгрөгөөр санал болгож байна.  

Тус компани нийт 10 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр зорьж байгаа бөгөөд хөдөө аж ахуйн цогц шийдлийг агуулсан таван төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Тодруулбал, өндөглөгч тахианы аж ахуй болон усалгаатай газар тариалан, гурил тэжээлийн үйлдвэрлэлээ өргөжүүлэх бол махны чиглэлийн тахианы аж ахуй, органик бордооны үйлдвэрийг шинээр барих юм. Хөдөө аж ахуйн энэхүү цогц шийдэл нь хоорондоо нягт уялдаа холбоотой хэрэгжих бөгөөд нэг төслийнх нь амжилттай үйл ажиллагаа нөгөө төслөө дэмжихээс гадна давхар эрсдэлээс хамгаалахаар тооцсоноороо онцлогтой. Эдгээр төсөл хэрэгжсэнээр эхний жилдээ 5 тэрбум орчим төгрөг, 2022 он гэхэд 10 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар тооцсон байна. Үүнээс тус компани жил бүр татварын дараах цэвэр ашгийн 30 хувийг хувьцаа эзэмшигчдэдээ ноогдол ашиг болгон тараах юм байна.

 

Хувьцааны захиалга 2019.01.31-ийг дуустал үргэлжлэх бөгөөд хөрөнгө оруулагч та Түмэн Шувуут компанийн андеррайтер Голомт Капитал ҮЦК ХХК-иар хамгийн бага буюу 0,68 хувийн шимтгэлтэйгээр үйлчлүүлж болно.  

Хэрэв хувьцааны арилжааны дансаа нээлгэж амжаагүй байгаа бол SocialPay аппликейшнээр дансаа нээж, арилжаанд оролцох давуу талтай юм.

Түмэн шувуут компанийн үнэт цаасны танилцуулга, дэлгэрэнгүй мэдээллийг www.ipo.golomtcapital.com сайтаас авна уу.

Холбоо барих: +976-70121530,

И-мэйл: info@golomtcapital.com  

ХЭН ЮУ ХЭЛЭВ?


С.Даваасүрэн Санхүүгийн зохицуулах хорооны дарга

Сүүлийн жилүүдэд Монголын хөрөнгийн зах зээл хурдацтай хөгжиж байна. Тун удахгүй 2 компани IPO хийхээр төлөвлөж байна. Харин энэ удаа хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болсон хүнс, хөдөө аж ахуйн  салбараас Түмэн Шувуут компани анх удаа IPO гаргаж байгаагаараа онцлогтой юм.

Л.Эрхэмбаяр Түмэн Шувуут компанийг үүсгэн байгуулагч

Бид Монгол хүн бүр хөдөө аж ахуйн цогц шийдлийг хэрэгжүүлэх төсөлд гар бие оролцож, үр ашгийг нь хүртэж, эзэн нь байгаасай гэсэн үүднээс Түмнийх болох шийдвэр гаргасан. Манай компани  нийт хувьцааныхаа 25 хувь буюу 50 сая ширхэг хувьцааг олон нийтэд санал болгож байна. Нэгж хувьцааны үнэ 200 төгрөг. Бид 10 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр зорьж байна. Эдгээр төсөл хэрэгжсэнээр эхний жилдээ 5 тэрбум орчим төгрөг, 2022 он гэхэд 10 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар тооцсо. Үүнээс бид жил бүр татварын дараах цэвэр ашгийн 30 хувийг хувьцаа эзэмшигчдэдээ ноогдол ашиг болгон тараах юм..

Ж.Болд Түмэн Шувуут компанийн Гүйцэтгэх захирал

Бид татан төвлөрүүлсэн хөрөнгөөр өндөглөгч тахианы аж ахуй, усалгаатай газар тариалан, гурил тэжээлийн үйлдвэрлэлээ өргөжүүлэх бол махны чиглэлийн тахианы аж ахуй, органик бордооны үйлдвэрийг шинээр барихаар төлөвлөж байна. Эдгээр төсөл нь хоорондоо нягт холбоотой хэрэгжих бөгөөд нэг төслийнх нь амжилттай үйл ажиллагаа нөгөө төслөө дэмжихээс гадна давхар эрсдэлээс хамгаалах онцлогтой юм.  

О. Мөнхжаргал Голомт Капитал ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал

Түмэн шувуут компанийн IPO энэ сарын 31-ыг дуустал үргэлжлэх тул та бүхэн манай компанид болон эсвэл өөрийн харьцдаг аль ч брокерын компанид хандаж захиалгаа өгөх боломжтой. Бид хүн бүрт бага зардлаар илүү их хувьцаа авах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс үйлчилгээний шимтгэлээ 2 хувиас 0.68 хувь болгон бууруулаад байна.  

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.