Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

"0-5 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгох асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээгүй"

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг

0-5 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгох эсэх асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээгүй байна.

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг "Улсын онцгой комиссын хуралдаанаар 0-5 настай хүүхэд нь өвдсөн бол эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгох санал гаргасан.

Энэ асуудлыг Сангийн яам, Эрүүл мэндийн яам болон манай яам хамтарч хэлэлцээд шаардлагатай гэж үзвэл ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж болно.

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээгүй" хэмээлээ.