2019/08/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,672.82₮
B30
УЛААНБААТАР
24°
|
11°
B30
УЛААНБААТАР
25°
|
13°
B30
УЛААНБААТАР
17°
|
12°
04:00
S29
05:00
S29
06:00
S29
07:00
S30
10°
08:00
S30
11°
09:00
S30
13°
10:00
S26
15°
11:00
S26
17°
12:00
S26
17°
13:00
S26
17°
14:00
S26
17°
15:00
S26
18°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/16 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахарагийн Монголд байх томилолтын хугацаа нь дуусжээ

ikon.mn
2019 оны 1 сарын 16
iKon.MN

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улс дахь НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахараг томилолтын хугацаа нь дуусгавар болж буйтай нь холбогдуулан нэгдүгээр сарын 15-ны өдөр ГХЯ-нд хүлээн авч уулзлаа.

Наоми Китахара нь НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгчөөр 6 жил ажиллах хугацаандаа Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүн амын сангийн хамтын ажиллагааг  өргөжүүлэн бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан.

Тус сангаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд нь Монгол Улсын хүн амын хөгжил, эмэгтэйчүүд охид, залуусын эрхийг хамгаалах, эрүүл мэндийг сайжруулах, малчдын амьжиргааг дээшлүүлэх, хувиараа бизнес эрхлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр бодит  дэмжлэг  үзүүлж ирснийг Гадаад харилцааны сайд сайшаан тэмдэглэв.

Хатагтай Наоми Китахара Монгол Улсад ажиллах хугацаандаа төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, Монгол Улсын нийгэм, хүн амын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна.

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

x