Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Мексикийн экс ерөнхийлөгч хар тамхины мафийн боссоос $100 саяыг авлигад авч байсныг гэрчилжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг

АНУ-д Мексикийн хар тамхины бүлгийн томоохон толгойлогч “Эль Чапо” хочит Жоакин Гузманыг шүүх ажиллагаа өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш явагдаж байгаа юм.

Түүнийг кокайн, геройн зэрэг мансууруулах бодисыг хил давуулан наймаалдаг байсны төлөө баривчилж, 2017 онд АНУ-д шилжүүлж өгсөн юм. Тэгвэл Гузманы ойр олон жил ажилласан Алекс Сифуэнтес өчигдөр болсон шүүх хурлын үеэр мафийн боссыг Мексикийн ерөнхийлөгч асан Энрик Пена Нетод 2016 онд $100 саяын авлигал өгснийг гэрчилжээ.

Пена Нето нь 2012 оны арванхоёрдугаар сараас 2018 оны арваннэгдүгээр сарыг дуустал Мексикийн ерөнхийлөгчөөр ажилласан хүн юм. Тэр өмнө нь нийслэл Мехиког багтаадаг томоохон мужийн захирагчаар ажиллаж байжээ.

Одоо 61 настай Гузман өөр нэг хар тамхины том гэмт хэрэгтэн, тухайн үед эрэн сурвалжлагдаж байсан “Эль Майо” хочит Замбадаг хамгаалуулахын тулд уг авлигыг өгч байсан гэнэ.

Одоогоор Пена Нето болон түүний ойрын хүмүүс энэ талаар ямар нэг хариу мэдэгдэл хийгээгүй байна. Жоакин Гузманы хэргийг Брүүклиний шүүх шүүж байгаа юм.

 

Эх сурвалж: The Guardian