Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Хотын даргыг томилох асуудлыг хэлэлцэнэ

А.Намуун, iKon.mn
2019 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үндсэн хуулийн цэц хуралдана

09:30 цагаас Хуралдаанаар Сонгуулийн хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэнэ.

Хөрөнгийн биржид

09:40 цагаас "Түмэн шувуут" ХК анхдагч зах зээлийн арилжааны цан цохих ёслол болно.

Континентал зочид буудалд

09:00-17:00 цагийн хооронд Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс зохион байгуулж буй "Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд нийцүүлэн гүтгэх зөрчлийг зохицуулах нь" ээлжит дугуй ширээний ярилцлага болно.

Хангарди ордны 14 давхарт

10:00 цагаас НИТХ-ын ээлжит бус VI хуралдаан болно. 

Хэвлэлийн хүрээлэнд

11:00 цагаас “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол” хэлэлцүүлэг болно.

Үндэсний мэдээллийн төвд 

11:00 цагаас НЦГ, Замын хөдөлгөөний удирдлагын төв хамтран гэмт хэргийн нөхцөл байдал, дохиолол хамгаалалт, камержуулалт, гэрэлтүүлгийн асуудлаар болон “Security Expo 2019”-ийн талаар мэдээлэл хийнэ. 

11:30 цагаас “ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо”-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.