Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

С.Амарсайхан хотын дарга болно, оронд нь хэн очих вэ?

Т.Батсайхан, Зууны мэдээ
2019 оны 1 сарын 16
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хотын дарга хэн болох нь ер нь бол тодорхой болчихсон байгаа. МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар одоогийн НИТХ-ын дарга С.Амарсайханыг зүтгүүлсээр Удирдах зөвлөлөөрөө дэмжүүлж чадсан. Өнөөдөр болох НИТХ-ын хурлаар С.Амарсайханыг хотын даргаар томилно.

Нөгөө талаар энэ удаагийн хотын даргын томилгоо, тохиролцоо тийм ч амар байгаагүй. Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар өөрийн хүнээ зүтгүүлсэн ч тэр ялагдаж, намын даргынх нь тал ялсан. Тэрбээр удирдах зөвлөлийн хурал дээр “Би нийслэлийн МАН-ыг авах гэж ямар их хичээл зүтгэл гаргалаа. Тиймээс хотын даргад өөрийн хүнийг томилох хүсэлтэй байгаагаа ч илэрхийлсэн байдаг.

Гэсэн ч түүний хүсэл талаар болж энэ асуудлаас болж МАН-ын дарга У.Хүрэлсүх, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар нарын дунд үл ойлголцох байдал ч үүссэн юм билээ. Д.Сумъяабазар анхнаасаа Баянзүрх дүүргийн Засаг дарга, Хотын даргын орлогч асан Д.Мөнхбаатарыг зүтгүүлж эхэлсэн байдаг. Гэсэн ч Д.Мөнхбаатар нэрээ татаж, Барилга,хот байгуулалтын дэд сайд болсон. Д.Сумъяабазарын дараагийн дэмжиж дэвшүүлсэн хүн нь нийслэлийн МАН-ын бүлгийн дарга Р.Дагва байсан.

Р.Давгыг эрх баригч намын удирдах зөвлөл нь Хотын даргад дэмжээгүй. Тэгэхээр нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар ууртай байх нь аргагүй. Одоо С.Амарсайхан хотын дарга болчихвол Нийслэлийн МАН-д НИТХ-ын дарга гэсэн суудал гарч ирнэ. Энэ албан тушаал дээр Д.Сумъяабазарт өөрийн хүнээ томилох боломжтой.

Тэгвэл өчигдөр болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Р.Дагвыг НИТХ-ын даргад дэмжжээ. Р.Дагва нь 1966 онд төрсөн. МУИС, ИЗОУИС, Удирдлагын академи тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Тэрбээр MYОНРТ-ээс хөдөлмөрийн гараагаа эхэлсэн бөгөөд НЗДТГ-т Хэвлэл, мэдээллийн албаны дарга, СХД-ийн Орлогч даргаар тус тус ажиллаж байсан юм байна.

Зураг