Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Экспорт 13.1, импорт 35.5% өсжээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Манай улс 2018 онд нийт 156 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 12.9 тэрбум ам.долларт хүрэв. Үүнээс экспорт 7.0 тэрбум, импорт 5.9 тэрбум ам доллараар хэмжигдэж байна. 

Харин 2018 оны арванхоёрдугаар сард экспорт 531 сая ам.доллар, импорт 503.5 сая ам.долларт хүрч, өмнөх сараас экспорт 4.9 сая ам.доллар, импорт 7.5 сая ам.доллараар өссөн дүн юм. 

Нийт бараа эргэлт 2017 оны үзүүлэлтээс 2.3 тэрбум доллараас өсжээ. Энэ өсөлтийн 1.5 тэрбум ам.долларыг импорт эзэлж байгаа юм. Гадаад худалдааны тэнцэл 2017 онд 1.8 тэрбум долларын ашигтай гарч байсан бол 2018 онд 39% буурчээ. 

Манай улсын экспорт 2018 онд өмнөх оноос 811.2 сая доллараар өссөн байна. Үүнд эрдэс бүтээгдэхүүний экпорт 1.1 тэрбум доллар, экспорт 74.3 сая доллараар өссөн нь голлон нөлөөжээ. 

Үүнд экспортын хоёр гол түүхий эдийг дурдвал нүүрсний экспорт 2017 оныхоос 2.6 сая тонноор нэмэгдсэн байгаа. Түүнчлэн, 2017 онд тонн тутмыг нь 60 ам.доллароор экспортолж байсан нүүрсний ханш энэ жил 77 доллар болж өссөн. Дараагийн гол бүтээгдэхүүн болох  зэсийн баяжмал биет хэмжээгээрээ 0.5 сая тонноор буурсан ч үнэ нь тонн тутамдаа 40 орчим хувь өссөн нь экспортод эерэг нөлөө үзүүлжээ. 

Харин импортын хэмжээ 2018 онд 35.5% өсөв. Энэ үзүүлэлт өмнөх оноос 1.5 тэрбум ам.доллараар өсөхөд:

  • Эрдэс бүтээгдэхүүний импорт 339.9 сая ам.доллараар, тэр дундаа дизелийн түлш - 148.8 сая
  • Машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг эд анги - 366.2 сая
  • Тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги - 274.1 сая 
  • Үндсэн төмөрлөг түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт - 206.5 сая доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна. 

 

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо