2020/08/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,847.99₮
B30
УЛААНБААТАР
22°
|
13°
B30
УЛААНБААТАР
20°
|
12°
B30
УЛААНБААТАР
20°
|
10°
00:00
S29
11°
01:00
S29
11°
02:00
S29
10°
03:00
S29
10°
04:00
S29
10°
05:00
S26
10°
06:00
S26
10°
07:00
S26
11°
08:00
S26
13°
09:00
S26
13°
10:00
S26
14°
11:00
S26
15°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/16 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

2011 оноос хойш шатахууны үнэ 21 удаа нэмэгдэж, 15 удаа буурчээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2018 оны арванхоёрдугаар сард улсын хэмжээнд өмнөх сараас 0.6 хувиар өсөж, өмнөх оны жилийн эцсээс 8.1 хувиар өссөн байна. Инфляц өнгөрсөн оны мөн үеэс ийнхүү 8.1 хувиар өсөхөд голлон нөлөөлсөн зүйл нь:

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 9.1 хувь
  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 8.0 хувь
  • Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 9.7 хувь
  • Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 16.3 хувь
  • Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 11.4 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Эндээс тээврийн бүлгийн үнэд тоног төхөөрөмж, тэдгээрт ашиглагдах тос тослох материалаас гадна шатахууны үнэ нөлөөлсөн гэсэн үг. Мөн Эрүүл мэндийн салбарт эмчилгээ, эм, тарианы үнэ мөн өсжээ. 

Өөрөөр хэлбэл, 8.1 хувийн өсөлтийн 30 орчим хувь импортоос хамаарсан өсөлт буюу ам.доллар, шатахууны үнэтэй холбоотой болохыг Үндэсний статистикийн хороо онцлов. 

ҮСХ уг судалгааг хийхдээ шатахууны үнийн 2011 оноос хойших сар бүрийн мэдээллийг авч үзэхэд энэ хугацаанд шатахуун 21 удаа үнэ нь нэмэгдсэн хэдий ч 15 удаа буурсан байна. Өөрөөр хэлбэл, зургаан удаагийн өсөлт өнөөг хүртэл хадгалагдан үлджээ. 

Хэрэв Засгийн газар арванхоёрдугаар сард шатахууны үнийг хоёр удаа бууруулаагүй бол инфляци Монголбанкны зорилтот түвшнээс давах байсныг ҮСХ-ны статистикч Ю.Батзориг дурдав. 

 

 

x