Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Жаутыковын нэрэмжит олон улсын олимпиадад монголын баг амжилттай оролцож байна

ikon.mn
2019 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Казахстан улсын Алматы хотод зохион байгуулагдаж байгаа Жаутыковын нэрэмжит математик, физик, мэдээлэл зүйн олон улсын 15 дугаар олимпиадад монголын баг амжилттай оролцож байна.

2019 оны нэгдүгээр сарын 9-15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа тус олимпиадад АНУ, ОХУ зэрэг 18 улс оролцож байгаа бол Монгол Улсаас Улаанбаатар хотын 1-р сургууль, Эрхэт Эрдэм, Баянхонгор аймгийн Алгоритм сургуулийн 5 багийн 28 сурагч, 8 багш оролцож байгаа юм.

Өнөөдрийн байдлаар багш дасгалжуулагч нарын олон улсын олимпиадад Эрхэт Эрдэм багийн багш Ч.Сугардорж 2-р байрт жагсаж, мөнгөн медаль, сурагчдын олимпиадад математикийн төрөлд 1 дүгээр сургуулийн сурагч О.Мишээл, М.Өнөболд, Эрхэт эрдэм сургуулийн сурагч Э.Эрдэнэбилэг нар алтан медаль, 1 дүгээр сургуулийн сурагч Г.Батбуян мөнгөн медаль, Эрхэт эрдэм сургуулийн сурагч Б.Цог, 1 дүгээр сургуулийн сурагч А.Алтансүх, Алгоритм сургуулийн сурагч С.Арманбек  нар хүрэл медаль авсан амжилт гаргаад байна.

Физикийн төрөлд 1 дүгээр сургуулийн сурагч Б.Цолмон мөнгөн медаль, Мэдээлэл зүйн төрөлд 1 дүгээр сургуулийн сурагч Б.Батмэнд хүрэл медаль тус тус хүртээд байна.

 

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам